Алдар цолтой ахмад настан

АХМАД ДАЙЧИН, ТҮҮНЧЛЭН ДАЙНД ОРОЛЦОЖ ЯВААД АМЬ ҮРЭГДСЭН ИРГЭНИЙ ЭХНЭР /НӨХӨР/-Т САР БҮР МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ

Бүрдүүлэх материал

- Өргөдөл /маягтын дагуу/

- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

- Алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт

Тайлбар: Ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр /нөхөр/-т сар бүр мөнгөн тусламжийн хэмжээг 2012 оны МУЗГ-ын 136 дугаар тогтоолоор 200 000 төгрөгөөр шинэчлэн баталсан.

 

ТӨРИЙН ШАГНАЛТ, ТӨРИЙН СОЁРХОЛТ, ТҮҮНЧЛЭН УЛСЫН УДАРНИК, ХУВЬСГАЛТ ТЭМЦЛИЙН АХМАД ЗҮТГЭЛТЭНД САРД НЭГ УДАА МӨНГӨН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ

Бүрдүүлэх бичиг баримт:

- Өргөдөл /маягтын дагуу/

- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

- Алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт

Тайлбар: төрийн шагналт, төрийн соёрхолт, түүнчлэн Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэнд сар бүр мөнгөн тусламжийн хэмжээг 2012 оны МУЗГ-ын 136 дугаар тогтоолоор 200,000 төгрөгөөр шинэчлэн баталсан.

 

МОНГОЛ УЛСЫН БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, АРДЫН БОЛОН ГАВЬЯАТ ЦОЛТОН, ТӨРИЙН ШАГНАЛТ, ТӨРИЙН СОЁРХОЛТ, АХМАД ДАЙЧИН, УЛСЫН УДАРНИК, ХУВЬСГАЛТ ТЭМЦЛИЙН АХМАД ЗҮТГЭЛТЭНД ДОР ДУРДСАН ХӨНГӨЛӨЛТИЙГ ҮЗҮҮЛНЭ.

 

3а. Нийслэлээс аймагт, аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг жилд нэг удаа олгох;

Бүрдүүлэх бичиг баримт:

- Өргөдөл (маягтын дагуу)

- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

- Алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт

- Ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт;

- Тухайн орон нутгийн тарифт үнээр тооцож замын зардал төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл

Тайлбар: Ахмад настанд нийслэлээс аймагт аймгаас нийслэлд ирэх, буцах замын зардлыг олгохдоо тээврийн хэрэгслийн зардлыг орон нутгийн нийтийн тээврийн тарифт үнээр тооцож олгоно. (МУЗГ-ын 2012 оны 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2.9-д зааснаар)

 

3б. Дотоодын рашаан сувилалд ирэх, буцах замын зардал, эрхийн бичгийн үнийг жилд нэг удаа нөхөн олгох;

Бүрдүүлэх бичиг баримт:

- Өргөдөл (маягтын дагуу)

- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

- Алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт

- Ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт;

- Тухайн орон нутгийн тарифт үнээр тооцож замын зардал төлсөн тухай баримт, эсхүл нэхэмжлэл

- Эрхийн бичиг

Тайлбар: Aхмад настан магадлан итгэмжлэгдсэн дотоодын рашаан сувилалд амарч сувилуулсан тохиолдолд эрхийн бичгийн үнийг эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар, тээврийн хэрэгслийн нэг талын зардлыг орон нутгийн нийтийн тээврийн тарифт үнээр тооцож олгоно. (МУЗГ-ын 2012 оны 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2.9-д зааснаар)

 

3в. Орон сууцны хөлс төлөхөд, хэрэв нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь жилд нэг удаа мөнгөн тусламж олгох;

Бүрдүүлэх бичиг баримт:

- Өргөдөл (маягтын дагуу)

- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

- Алдар цолны үнэмлэх, хуулбарын хамт

- Ахмад дайчны үнэмлэх, хуулбарын хамт;

Тайлбар: Монгол Улсын болон хөдөлмөрийн баатар, ардын цолтон, ахмад дайчин, түүнчлэн дайнд оролцож яваад амь үрэгдсэн иргэний эхнэр (нөхөр)-т орон сууцны хөлс төлөхөд нь буюу нийтийн халаалтгүй сууц, гэрт амьдардаг бол түлш худалдан авахад нь дэмжлэг үзүүлэхдээ Засгийн газраас тогтоосон мөнгөн тусламжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлэн олгодог заалттай. (МУЗГ-ын 2012 оны 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан "Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам"-ын 2.19-д зааснаар)

 

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН ТӨВИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ (ТАКСИНААС БУСАД)-ЭЭР ОРОН НУТГИЙН ХАРЬЯАЛАЛ ХАРГАЛЗАХГҮЙ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗОРЧИХ

 

ХУДАЛДАА, ТЭЭВЭР, ХОЛБОО, ЭРҮҮЛ МЭНД, НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР ТЭРГҮҮН ЭЭЛЖИНД ҮЙЛЧЛЭХ