Нийгмийн халамжийн тэтгэвэр

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭВЭР

Нийгмийн халамжийн тэтгэврийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно. Нийгмийн халамжийн тэтгэвэрт дараах иргэд хамаарна.

1. 60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй,

2. 16 насанд хүрсэн одой иргэн,

3. Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн,

4. Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдана.

 

60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

- Өргөдөл (маягтын дагуу)

- 2 хувь зураг

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

- Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт

Ахмад настан нийгмийн халамжийн тэтгэвэр 140000 төгрөгийг сар бүрийн 15-аас тухайн сар дуустал хугацаанд харъяа банкнаас тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.

 

16 насанд хүрсэн одой иргэн нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

- Өргөдөл (маягтын дагуу) тодорхойлолт

- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт

- 2 хувь зураг

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт

- Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт

- Одой болохыг тогтоосон Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр

16 насанд хүрсэн одой иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр 140000 төгрөгийг сар бүрийн 15-аас тухайн сар дуустал хугацаандхаръяа банкнаас тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.

 

Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

- Өргөдөл (маягтын дагуу);

- 2 хувь зураг;

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт; 6.1.7. Нийгмийн халамжийн тухай хуулийн 12.1.4-т заасан хүүхдийн тухайд тэжээгчийн нас барсны гэрчилгээ, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, тэдгээрийн хуулбар ;

- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

- 16 нас хүрээд нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгож байгаа иргэнээс бусад иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт;

- Сум хорооны амьжиргаагдэмжих зөвлөлийн шийдвэр,Аймаг дүүргийн засаг даргын захирамж,

Хөдөлмөрийн чадвараа 50 ба түүнээс дээш хувиар алдсан 16 насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгмийн халамжийн тэтгэвэр 140000 төгрөгийг сар бүрийн 15-аас тухайн сар дуустал хугацаанд харъяа банкнаас тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.

 

Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

- Өргөдөл (маягтын дагуу)

- 2 хувь зураг;

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

- Тэжээгчийн нас барсны гэрчилгээ, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэх, тэдгээрийн хуулбар ;

- 18 хүртэлх насны хүүхдийн төрсний гэрчилгээ, эх (эцэг, асран хамгаалагч, харгалзан дэмжигч)-ийн иргэний үнэмлэх, тэдгээрийн хуулбар.

- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

- 16 нас хүрээд нийгмийн халамжийн тэтгэвэр тогтоолгож байгаа иргэнээс бусад иргэнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах эрх үүсээгүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс (сумын нийгмийн даатгалын байцаагч)-ийн тодорхойлолт;

- Сум хорооны амьжиргаагдэмжих зөвлөлийн шийдвэр, Аймаг дүүргийн засаг даргын захирамж,

Тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд нийгмийн халамжийн тэтгэвэр 1-2 хүүхдэд 140000, 3-4 хүүхдэд 210000, 5-аас дээш хүүхдэд 280000 төгрөгийг сар бүрийн 15-аас тухайн сар дуустал хугацаанд харъяа банкнаас тэтгэврийн дэвтэр, иргэний үнэмлэхтэйгээ очиж авна.

 

ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ТОГТООЛГОХ ӨРГӨДӨЛ ГАРГАХ, ШИЙДВЭРЛЭХ ХУГАЦАА

Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө. Сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлнэ.

 

ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ОЛГОХ ТАЛААР

- Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг банкаар дамжуулан олгоно

- Тэтгэвэр, тэтгэмж авагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрөө хүсэлт гаргавал улиралд олгох тэтгэвэр, тэтгэмжийг тухайн улирлын эхний сард бөөнөөр нь олгож болно

- Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирж тэтгэвэр, тэтгэмжээ авах боломжгүй иргэний тэтгэвэр, тэтгэмжийг түүний итгэмжлэгдсэн иргэнд, эсхүл нийгмийн халамжийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гэрт нь хүргэж өгнө.

- 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно.

- Иргэн хүсэлтээ гаргасан тохиолдолд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг тухайн иргэний хадгаламжийн дансанд нь шилжүүлж болно.