Нийгмийн халамжийн тэтгэмж

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТЭТГЭМЖ НЬ ДАРААХ ТӨРЛҮҮДТЭЙ. ҮҮНД:

1. Асаргааны тэтгэмж

2. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж

3. Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж

4. Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмж

 

АСАРГААНЫ ТЭТГЭМЖ

Асаргааны тэтгэмжийг дараах иргэнд олгоно. Сар бүр 64000 төгрөгийг сар бүрийн 15-аас харъяа банкнаас хүлээн авна. Асаргааны тэтгэмжийг хөдөлмөрийн насны иргэнээс гадна ахмад настан болон 16-гаас дээш насны хүүхдэд олгож болно. (МУЗГ-ын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох журам"-ын 4.6-д зааснаар) Асаргааны тэтгэмжийг асруулагч тус бүрээр тооцож олгоно. Нэг иргэн нэг хаяг дээр оршин суугаа 3-аас дээшгүй иргэнийг асарч болно. МУЗГ-ын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох журам"-ын 4.5-д зааснаар)

- Бүтэн өнчин хүүхдийг үрчлэн авсан болон асран хамгаалж, харгалзан дэмжиж байгаа иргэн асаргааны тэтгэмжид хамрагдахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлж сум, хорооныхоо нийгмийн ажилтанд өгнө.

- Гэр бүлийн тухай хуулийн[5] 25.5-д заасан болон хүчирхийллийн улмаас сэтгэл санааны болон бие махбодын хохирол хүлээж хамгаалалт шаардлагатай болсон хүүхдийг Гэр бүлийн тухай хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу гэр бүлдээ авч асрамжилж байгаа;

- Тэжээн тэтгэх хүүхэдгүй, ганц бие ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй ганц бие иргэнийг гэр бүлдээ авч асрамжилж байгаа;

- Эмнэлгийн хяналтад байдаг, байнгын асаргаа шаардлагатай ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд ба иргэнийг асарч байгаа иргэн

 

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ДЭМЖЛЭГ, ТУСЛАЛЦАА ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ӨРХИЙН ГИШҮҮН-ИРГЭНИЙ ТЭТГЭМЖ

Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмжийг олгох тухай хуулийн заалт хэрэгжиж эхлээгүй байна.

 

ОНЦГОЙ ТОХИОЛДЛЫН БОЛОН АМЬЖИРГААГ ДЭМЖИХ МӨНГӨН ТЭТГЭМЖ

Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид дараах өрх, иргэн хамрагдана.

 

 

ЖИРЭМСЭН БОЛОН НЯРАЙ, ХӨХҮҮЛ ХҮҮХЭДТЭЙ ЭХИЙН ТЭТГЭМЖ

Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг эхэд жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар бүр олгоно.

Эх жирэмсний 5 сартайгаас эхлэн 12 сарын хугацаанд сар тутам тэтгэмж авах эрхтэй бөгөөд хэрэв эх хүүхдээ төрүүлсний дараа нас барсан бол уг хүүхдийн эцэг, эсхүл хууль ёсны асран хамгаалагч, үрчилж авсан эх нь тэтгэмжийг үргэлжлүүлэн авах эрхтэй. (Нийгмийн халамжийн хуулийн 13.7, 13.8-д зааснаар)

Хоёр ихэр хүүхэд төрүүлсэн эхэд 6 сараар, гурав болон түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн эхэд 12 сараар сунгана. (МУЗГ-ын 2012 оны 185 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан "Нийгмийн халамжийн тэтгэвэр тэтгэмж олгох журам"-ын 4.7-д зааснаар)

Тэтгэмжийг Нийгмийн халамжийн тухай хуульд хүүхдэд бус эхэд олгохоор заасан байгаа тул хэмжээг хүүхдийн тоогоор нэмэгдүүлэн олгохгүйг анхаарах хэрэгтэй.

 

Жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжид хамрагдах иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.

- Өргөдөл (маягтын дагуу);

- 2 хувь зураг;

- Иргэний үнэмлэх, хуулбарын хамт;

- Сум, хорооны Засаг даргын тодорхойлолт;

- Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.7-д заасан тохиолдолд жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай болон төрсний дараа хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай суманд бол сумын их эмч, хороонд бол өрхийн эмчийн тодорхойлолт;

 

ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ТОГТООЛГОХ ӨРГӨДӨЛ ГАРГАХ, ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ

Тэтгэвэр, тэтгэмж тогтоолгон авахыг хүссэн иргэн холбогдох баримт бичгийг бүрдүүлж, өргөдлийн хамт сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.Сум, хорооны нийгмийн ажилтан тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдлийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор хянан шийдвэрлүүлнэ.

 

ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ ОЛГОХ ТАЛААР

- Нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг банкаар дамжуулан олгоно

- Тэтгэвэр, тэтгэмж авагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрөө хүсэлт гаргавал улиралд олгох тэтгэвэр, тэтгэмжийг тухайн улирлын эхний сард бөөнөөр нь олгож болно

- Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийн биеэр ирж тэтгэвэр, тэтгэмжээ авах боломжгүй иргэний тэтгэвэр, тэтгэмжийг түүний итгэмжлэгдсэн иргэнд, эсхүл нийгмийн халамжийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтан гэрт нь хүргэж өгнө.

- 16 хүртэлх насны хүүхдэд олгох тэтгэвэр, тэтгэмжийг эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчид нь олгоно.

- Иргэн хүсэлтээ гаргасан тохиолдолд нийгмийн халамжийн үйлчилгээний байгууллага тэтгэвэр, тэтгэмжийг тухайн иргэний хадгаламжийн дансанд нь шилжүүлж болно.