Түр байрлуулан асрамжлах

ТҮР БАЙРЛУУЛАН АСРАМЖЛАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Түр байрлуулан асрамжлах үйлчилгээ нь хохирогчийг хүлээн авснаас эхлэн 1 долоо хоногоос 3 сар хүртэлх хугацаанд тусламж үйлчилгээ үзүүлнэ. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эсхүл хүчирхийлэлд өртөх магадлалтай хохирогч, түүний бага насны хүүхдийг тодорхой хугацаагаар байрлуулж хохирогчид хэрэгцээтэй мэдээлэл, эрх зүйн болон бусад зөвлөгөө өгөх, сэтгэхүй нь түр хямарсан үед эмчилгээ хийх сэргээн засах зэрэг үйлчилгээ үзүүлнэ

 

Бүрдүүлэх материал:

- Тухайн иргэний гэр оронгүй тэнэмэл амьдралтайг судлан тогтоосон мэргэжлийн нийгмийн ажилтны нөхцөл байдлын үнэлгээ, тодорхойлолт,

- Хүчирхийллийн улмаас хамгаалалт шаардлагатай болсон бол энэ тухай цагдаагийн байгууллагын тодорхойлолт