Урилга
- Гадаадын ажиллах хүч, мэргэжилтэн зайлшгүй ажиллуулах шаардлага, гүйцэтгэх ажил, үйлчилгээний хэмжээ, хугацаа, үйлдвэрлэлийн онцлог, байршил, гадаадын иргэний мэргэжил, туршлага, ур чадварын талаар дэлгэрэнгүй тодорхойлсон албан бичиг;
- Тухайн байгууллагаас иргэнийг итгэмжлэн олгосон албан тоот, ажлын газрын үнэмлэх;
- Төлбөрийн баримт /үйлчилгээний хураамж тушаасан орлогын баримт 25,000 төгрөг 1 хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс/;
- ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, гадаадын хөрөнгө оруулалтын сертификат;
- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар;
- Засгийн газрын тогтоолоор эсхүл ХНХ-ын сайдын тушаалаар квотоос чөлөөлөгдсөн ААНБ бол ЗГТогтоол, ХНХ-ын сайдын тушаалын хуулбар; /шаардлагатай тохиолдолд бусад баримт бичиг/;
- Тухайн байгууллагад хэдэн ажилчидтайг илтгэх нийгмийн даатгалын сүүлийн сарын НД-7 маягт;
- Холбогдох салбарын Яам, агентлагийн тодорхойлолт;
- Тухайн ААНБ-ын харьяалагдах аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн санал;
- Гадаадын хуулийн этгээдтэй ажиллах хүч, мэргэжилтэн авах талаар байгуулсан гэрээ, орчуулгын хамт /орчуулгын товчооны тэмдэгтэй/;
- Гадаадын иргэний гадаад паспортын хуулбар /визийн ангилалтай хэсгийн хамт/;
- Гадаадын иргэний мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар, орчуулгын хамт /орчуулгын товчооны тэмдэгтэй/;
- Иргэний лавлагааны маягт авч бөглөнө. МАЯГТ -1-ийг энд дарж татаж авна уу. Хэрэв ААНБ 4-өөс дээш гадаадын ажиллах хүч авахаар бол маягт 2-ыг бөглөнө. МАЯГТ -2-ыг энд дарж татаж авна уу.
- Материалын бүрдэл шалгах хуудсыг бөглөнө. МАЯГТ -3-ыг энд дарж татаж авна уу.
- Байгууллагын лавлагаа /маягт авч бөглөнө/ МАЯГТ -4-ийг энд дарж татаж авна уу.
ГАДААД ИРГЭДТЭЙ БАЙГУУЛАХ ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭНД ТУСГАХ ЕРӨНХИЙ НӨХЦЛҮҮД:
- Гадаадын иргэний ажиллах байгууллага, гүйцэтгэх ажил үүрэг
- Гадаадын иргэний ажиллах мэргэжлийн чиглэл, ажлын байрны нэр, хөдөлмөр эрхлэх гадаадын иргэний тоо
- Мэргэжил, боловсролын түвшинг баталсан баримт, бичгийг харилцан зөвшөөрөх нөхцөл
- Гэрээний хугацаа, гэрээ дуусгавар болгох, түүнийг цуцлах нөхцөл
- Цалин хөлсний хэмжээ
- Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, хөдөлмөрийн нөхцөл, ажил, амралтын цагийн горим
- Орон сууц, ахуйн хангамжийн асуудал
- Нийгмийн даатгалын асуудал
- Гэрээг хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх маргаан болон хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх арга хэлбэрүүд
Утас: 70137003
Вэб хуудас: www.hudulmur-halamj.gov.mn