Зөвшөөрөл

  1. Урилга авсан гадаадын иргэн Монгол Улсад орж ирээд "Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл” авах тухай албан бичиг;
  2. Тухайн байгууллагаас иргэнийг итгэмжлэн олгосон албан тоот;
  3. Үйлчилгээний хураамж тушаасан баримт 22,500 төгрөг /1хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс/
  4. Ажлын байрны төлбөр тушаасан баримт, 1 хүн нэг сарын 480,000 төгрөг. /Төрийн сан, ХЭДС-ийн 100900037010 данс/; Жич: Материалаа шалгуулаад мөнгөө тушаана
  5. "Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлийн үнэмлэх”-ний үнэ тушаасан баримт 3,000 төгрөг /Төрийн сан, ХХҮЕГазар  100900017002 данс/; 1 хувь цээж зураг /3x4/; зурагны арын фон цэнхэр дэвсгэртэй байх
  6. ААНБ-ын Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  7. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар;
  8. Засгийн газрын тогтоолоор эсхүл ХНХ-ын сайдын тушаалаар квотоос чөлөөлөгдсөн ААНБ бол ЗГТ, ХНХ-ын сайдын тушаалын хуулбар; /шаардлагатай тохиолдолд бусад баримт бичиг/
  9. Гадаадын иргэний паспортын хуулбар /“HG” ангиллын визний дардастай талын хамт/
  10. Эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан бичиг /Ажиллах газрын харъяалах ЭМ-ийн нэгдэлд гадаадын ажиллах хүч, мэргэжилтнүүдийг авч очин шинжилгээнд хамруулна/ - Эрүүл мэнд, Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан маягтыг энд дарж татаж авна уу
  11. Иргэний лавлагааны маягт авч бөглөнө. МАЯГТ -1-ийг энд дарж татаж авна уу. Хэрэв ААНБ 4-өөс дээш гадаадын ажиллах хүч авахаар бол маягт 2-ыг бөглөнө. МАЯГТ -2-ыг энд дарж татаж авна уу.
  12. Материалын бүрдэл шалгах хуудсыг бөглөнө. МАЯГТ -3-ыг энд дарж татаж авна уу. 
  13. Байгууллагын лавлагаа /маягт авч бөглөнө/ МАЯГТ -4-ийг энд дарж татаж авна уу.