Сунгалт

Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн СУНГАЛТ


  1. ААНБ-ын Гадаадын ажиллах хүч, мэргэжилтнийг үргэлжлүүлэн ажиллуулах зайлшгүй хэрэгцээ шаардлагыг дэлгэрэнгүй тайлбарласан Маягт-3-ын дагуу бөглөсөн албан бичиг;
  2. Үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт (22 500 төгрөг/1хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс);
  3. Сунгагдан ажиллах хугацаагаар ажлын байрны төлбөр тушаасан баримт (640 000 төгрөг/1хүн/1сар, Төрийн сан, ХЭДС 100900037010 данс); Жич: Мэргэжилтэнд материалаа шалгуулсны дараа зохих төлбөрийг тушаана.
  4. "Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх” дээр сунгалт хийлгэнэ. (3000 төгрөг/1 хүн, Төрийн сан, ХХҮЕГазар 100900017002 данс). Хэрэв сунгалт хэсэг дууссан бол үнэмлэх дахин авна. ХЭЗ-ийн үнэмлэхний 1 хувь цээж зураг (Тавигдах шаардлага: хэмжээ 3x4 см; цэнхэр дэвсгэртэй, сүүлийн 6 сарын дотор авахуулсан байх, тод байх)
  5. ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  6. Тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, түүний хавсралтын хуулбар;
  7. Засгийн газрын тогтоолоор квотоос чөлөөлөгдсөн бол ЗГТ-ын хуулбар;
  8. Тухайн байгууллагад нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэдэн ажилтантайг баталгаажуулсан нийгмийн даатгалын сүүлийн сарын НД-7 болон НД-8 маягт (Тавигдах шаардлага: ажиллуулж буй гадаадын ажиллах хүч, мэргэжилтэнд НДШ төлөлт хийгдсэн байх);  
  9. Гадаадын хуулийн этгээдтэй хөдөлмөр эрхлүүлэх талаар байгуулсан Хөдөлмөрийн гэрээ, түүний монгол хэл дээрх орчуулгын хамт (Тавигдах шаардлага: Хөдөлмөрийн гэрээ сунгагдсан байх, орчуулгын товчоогоор баталгаажсан тэмдэгтэй);
  10. Гадаадын иргэний паспортын хуулбар ( “HG” ангиллын визийн дардастай хуудасны хамт)
  11. Хэрэв ГАХМ-ний Монгол Улсад хөдөлмөр эрхэлсэн хугацаа нь 6 сараас дээш бол ХДХВ (HIV)-ын шинжилгээг давтан, 1 жилээс дээш бол 5 төрлийн үзлэг шинжилгээг давтан тус тус өгсөн Эрүүл мэндийн болон Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан маягтын дагуу эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулсан дүгнэлт бичиг. Маягтыг энд дарж татаж авна уу

Жич:               Маягт-3-ийн сунгалтт энд дарж татна уу.   word file татах

                            ҮАМАТ-08-ыг эндээс татаж үзнэ үү.

                            Маягт-5-ыг энд дарж татна уу.

                           Маягт-6-г энд дарж татна уу.

                           Маягт-7-г энд дарж татна уу.

 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ГАЗАР