Хасалт

  1. Байгууллага нь хөдөлмөр эрхлүүлж буй гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Хөдөлмөрийн гэрээнд заасан хугацаа дууссан, эсхүл хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаасаа өмнө нутаг буцах болсон, хөдөлмөрийн маргаанаас үүдэн Хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан зэрэг асуудлаа дэлгэрэнгүй дурдсан албан бичиг;
  2. Үйлчилгээний хураамж төлсөн төлбөрийн баримт (12 000 төгрөг/1хүн, Төрийн сан,  ХХҮЕГазар 100900017002 данс)
  3. ААНБ-ын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  4. А4 хэмжээстэй цаасны нүүрэн дээр гадаадын иргэний паспорт болон  “HG” ангиллын визийн дардастай хуудасны хамт хуулбарлаж, ард талд нь ХХҮЕГ-аас олгосон “Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн үнэмлэх” болон ГИХГ-аас олгосон "Монгол Улсад оршин суух үнэмлэх”-ний сунгалттай хуулбарыг тус тус зайлшгүй хавсаргасан байна;
  5. Шаардлагатай бол бусад материал

 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ГАЗАР