БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд зориулсан Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын тухай

Монгол Улсын Засгийн газар, БНСУ-ын Засгийн газар  хоорондын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээх авах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дараах шалгалтуудыг зохион байгуулдаг.

 

1. БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АНХ УДАА АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ (СХТТШ)-ЫН БҮРТГЭЛ.


- СХТТШ-ын бүртгэлийг жилд нэг удаа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсүүд дээр зохион байгуулдаг.

 

Шалгалтанд дараах шаардлага хангасан иргэд бүртгүүлэх боломжтой. Үүнд:

 

- Монгол Улсын иргэн, 18-39 настай; (Бүртгүүлэх өдөр 18 нас хүрсэн болон 39 нас хүрээгүй байх);

- Хорих ял эдэлж байгаагүй;

- Солонгосоос албадан гаргагдаагүй буюу хууль бусаар ажиллаж, амьдарч байгаагүй байх;

- Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

 

2. БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАЖ БАЙГААД ХУГАЦААНДАА НУТАГТАА БУЦАЖ ИРЭЭД ДАХИН ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТУСГАЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТ (СХТТТШ)-ЫН БҮРТГЭЛ.


- СХТТТШ-ын бүртгэлийн үйл явц СХТТШ-ын бүртгэлтэй ижил боловч жилд 4 удаа буюу улирал тутамд ХХҮЕГ-ын байранд бүртгэл зохион байгуулдаг. Ажил хайгч иргэд урьд өмнө ажиллаж байсан үйлдвэртээ дахин ажиллах хүсэлт гаргаж болдог онцлогтой.

 

Шалгалтанд дараах шаардлага хангасан иргэд бүртгүүлэх боломжтой. Үүнд:

 

- БНСУ-д Хөдөлмөрийн гэрээний хугацаандаа буюу нийтдээ 4 жил 10 сар ажилласан байх;

- БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад гэрээний хугацаа дуусч 2010.01.01-нээс  хойш ирсэн иргэд;

- 18-39 настай буюу бүртгүүлэх өдөр 18 нас хүрсэн болон 39 нас хүрээгүй байх;

- Хорих ял эдэлж байгаагүй;

- Солонгосоос албадан гаргагдаагүй буюу хууль бусаар ажиллаж, амьдарч байгаагүй байх;

- Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;

 

Жич: БНСУ-д нийтдээ 4 жил 10 сар ажилласан иргэдийн нэрсийн жагсаалтыг БНСУ-ын АҮХНГ-аас ирүүлдэг ба энэ жагсаалтанд нэр тань байвал бүртгүүлэх боломжтой. 

 

 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС