Гэрийн асрамж, халамжийн үйлчилгээ

Төрөлжсөн асрамжийн үйлчилгээнд хамрагдаагүй, бусдын туслалцаагүйгээр өдөр тутмын үйлдлээ бие даан гүйцэтгэх чадваргүй, оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй байнгын асаргаа шаардлагатай иргэнд гэрт нь асрамж, халамж үзүүлэх зорилгоор иргэн, ААН, ТББ халамжийн үйлчилгээний байгууллага гэрээ байгуулан төлбөртэй болон төлбөргүйгээр үзүүлдэг үйлчилгээ

 

Бүрдүүлэх материал:

- Өргөдөл /маягтын дагуу/

- Иргэний үнэмлэх хуулбарын хамт /16 насанд хүрээгүй бол төрсний гэрчилгээ/

- Байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолтыг суманд эрүүл мэндийн төвийн эрхлэгч их эмч, аймгийн төвийн сум, дүүрэгт аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс

- Төрөлхийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй, сэтгэцийн хүнд хэлбэрийн эмгэгтэй иргэний тодорхойлолтыг аймагт нэгдсэн эмнэлэгийн нарийн мэргэжлийн эмч нарын хяналтын комисс, нийслэлд сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв тус тус эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан маягтын дагуу гаргана