Нутаг буцах зардал болон 13 дах сарын цалин

Та БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан уу?, Авч чадаагүй байгаа даатгалын мөнгөө аваарай


Монгол Улсын Хөдөлмөрийн яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх тухай” Харилцан ойлголцлын САНАМЖ БИЧИГ-ийн дагуу БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажилласан иргэнд нутаг буцах үед нь 13 дахь сарын цалин, нутаг буцах зардлыг эргүүлэн олгодог.

 

Энэ нь нутаг буцаж ирсэн болон одоо БНСУ-д байгаа иргэдэд мөн хамааралтай бөгөөд Та эдгээр даатгалын мөнгөө аваагүй бол нөхөж авах боломжтой эсэхийг доорх нэрсийн жагсаалтаас харна уу.

 

Хэрэв Таны нэр жагсаалтад байгаа бол ХХҮЕГ-т дараах материалыг бүрдүүлэн ирж авах боломжтой. Үүнд:

 

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

1. Мөнгө авах тухай хүссэн өргөдөл

2. Гадаад паспортын хуулбар

3. Гадаад паспорт дээрх БНСУ-ын хилээр гарсан тамгатай хуудасны хуулбар

4. Өөрийн нэр дээрх банкны дансны тодорхойлолт

 

Нутаг буцах зардал, 13 дахь сарын цалин авах боломжтой иргэдийн нэрс

ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ


Нутаг буцах зардал, 13 дахь сарын цалин авах боломжтой иргэдийн нэрс /2016-08-25 ны байдлаар/

ЭНД ДАРЖ ТАТАЖ АВНА УУ

 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС