Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авахад ААНБ-ын төлдөг төлбөрүүд

ААНБ, ИРГЭДИЙН АНХААРАЛД

 

ХХҮЕГ-ын ажлын байрны төлбөр, хураамжийн орлогын бүртгэлийн програм шинэчлэгдэж буй тул та бүхэн холбогдох дансанд мөнгө тушаах үед  гүйлгээний утга хэсгийг дараах дэс дарааллаар бөглөнө үү. Үүнд:

  1. ХЭЗ-ийн үйлчилгээ авч буй ААНБ-ын 7 орон бүхий регистрийн дугаар
  2. Регистрийн дугаарын ард зай аваад ААНБ-ын нэрийг крилл үсгээр
  3. ААНБ-ын нэрийн ард зай аваад авах гэж буй үйлчилгээний төрлийн нэр (АБТ, урилга, зөвшөөрөл, сунгалт, хасалт, үнэмлэх, тодорхойлолт зэргийн аль нэгийг бичих)
  4. ХЭЗ-ийн үйлчилгээ авч буй хүний тоо

Жишээ нь:

Гүйлгээний утга:

2657457 ОЮУТОЛГОЙ ХХК АБТ 2 ХҮН

 

Жич: Хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн 7 төрлийн ҮЙЛЧИЛГЭЭ ТУС БҮРЭЭР банкны баримт авна.

 

Төлбөр хураамж тушаах Төрийн сангийн дансны нэр, дугаар ӨӨРЧЛӨГДӨӨГҮЙ болно.

Төрөл

Дансны нэр

Дансны дугаар

Ажлын байрны төлбөр тушаах

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан

100900037010

ХЭЗ-ийн үйлчилгээний хураамж тушаах

ХХҮЕГазар

100900017002

 

ХХҮЕГ-ЫН САНХҮҮ, ТӨЛӨВЛӨЛТИЙН ГАЗАР,

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ГАЗАР

 

АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР /АБТ/

            “Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлд Ажлын байрны төлбөр, түүний хэмжээний талаар заасан бөгөөд хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь гадаадын иргэнийг ажлын байраар хангаж, орлого бүхий ажил, үйлчилгээ эрхлүүлсний төлөө ажлын байрны төлбөрийг энэ хуулийн 9.2-т заасан хэмжээгээр төлнө”, 9.2-т  “Ажлын байрны төлбөрийн хэмжээ нь 1 сард гадаадын иргэн бүрт Монгол Улсын Засгийн газраас тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна”, 9.3-т “Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 43.1-д заасан хувиас илүү хэмжээгээр гадаадын иргэдийг авч ажиллуулсан тохиолдолд мөн хуулийн 43.2-т заасан хэмжээний төлбөрийг сар тутам төлнө” гэж тус тус заасан байна. Дээрх хуулийн хэрэгжилтийг ханган гадаадын иргэнээс нэг сард 480,000 төгрөгөөр тооцон төлбөрийг Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих сангийн 100900037010 тоот дансанд төвлөрүүлдэг.

 Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хуулийг ЭНД ДАРЖ ХАРНА УУ

Ашигт малтмалын тухай хуулийг ЭНД ДАРЖ ХАРНА УУ

 

АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам”-ын 3 дугаар заалтаар ажлын байрны төлбөрөөс хөнгөлөх, чөлөөлөх асуудлыг зохицуулсан байдаг.

 Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журмыг ЭНД ДАРЖ ХАРНА УУ

 

АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРИЙН БУЦААЛТ

Хэрэв тухайн гадаадын иргэн хугацаанаасаа өмнө хөдөлмөрийн гэрээг цуцлан нутаг буцах болсон үед Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 41 дүгээр тогтоолоор батлагдсан “Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журам”- ын 2.3-т заасанчлан  ААНБ-ууд ГИХГ-аас тодорхойлолт авч холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн урьдчилан төлсөн төлбөрийн зөрүүг тухайн төсвийн жилд багтаан буцаан авах боломжтой. Сангийн яамнаас зарласан төсвийн жил хаагдах хугацаанаас хойш АБТБ авах хүсэлт тавьсан тохиолдолд зөрүү ХЭДС-д татагдан буцаан олгогдохгүй болохыг анхаарна уу.

 Ажлын байрны төлбөр авах, хөнгөлөлт үзүүлэх, чөлөөлөх журмыг ЭНД ДАРЖ ХАРНА УУ

 

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖ

            Монгол Улсын Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2015.06.16-ны өдрийн №А/108/149 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журам, хураамжийн хэмжээ батлах тухай” журмын 4.1-д “Байгууллага энэ журамд заасан үйлчилгээ авахдаа хөдөлмөрийн болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан хэмжээгээр үйлчилгээний хураамж төлнө” гэж заасан бөгөөд журмын 2 дугаар хавсралтаар үйлчилгээний хураамжийн хэмжээг тогтоож өгсөн байна.

Гадаадын иргэнд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох үйлчилгээний журам, хураамжийн хэмжээ батлах тухай журмыг ЭНД ДАРЖ ХАРНА УУ

 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ГАЗАР