Төсөл хэрэгжүүлэх, амьдрах ухаанд сургах

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ТУХАЙ ХУУЛИЙН 18 ДУГААР ЗҮЙЛ

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ” гэж иргэн, аж ахуйн нэгж, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоотойгоор өрх, иргэнд дэмжлэг туслалцаа, үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг хэлнэ.

 

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн гэдэг нь нэг талаас хувь хүнийг хамт олон хүлээн авч, ойлгох, үйл ажиллагаандаа татан оролцуулах, нөгөө талаас хувь хүн өөрийнхөө болон нийгмийн хэрэгцээг хангахад идэвхтэйгээр оролцох үйл явцын харилцан холбоо юм.

 

ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТӨРӨЛ

- Амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих зорилгоор сургалт зохион байгуулах;

- Зөвлөгөө өгөх;

- Сэргээн засах үйлчилгээнд хамруулах /уламжлалт аргаар болон орчин үеийн тоног төхөөрөмжөөр/

- Түр байрлуулан асрамжлах

- Өдрийн үйлчилгээ

- Гэрийн асрамж, халамжийн үйлчилгээ

- Иргэн, түүний гэр бүлийн хэрэгцээнд тулгуурласан нийгмийн халамжийн бусад үйлчилгээ үзүүлэх;

- Гэр оронгүй иргэн, түүний гэр бүлийн гишүүдийн амьдрах итгэлийг нэмэгдүүлэх, нийгэмшүүлэх, бичиг баримтжуулах, түр хоноглох байранд байрлуулах;

- Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай энэ хуулийн 3.1.2, 18.2-т заасан өрх, иргэнийг нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэх, амьдрах ухаанд сургах

 

ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАХ ЗОРИЛТОТ БҮЛГҮҮД

- Ахмад настан

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэн

- Хүнд нөхцөлд байгаа хүүхэд

- Хүчирхийлэлд өртсөн иргэн

- Хорих ангиас суллагдсан иргэн

- Согтуурах, мансуурах донтох өвчтэй иргэн

- Эдгэшгүй хүнд өвчтэй хүн

- Гэр оронгүй тэнэмэл амьдралтай өрх, иргэн

- Шилжин суурьшсан нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрхийн гишүүн-иргэн

- Өрх толгойлсон эх /эцэг/

 

НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН ДЭМЖЛЭГ, ТУСЛАЛЦАА ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ ЭНЭ ХУУЛИЙН 3.1.2, 18.2-Т ЗААСАН ӨРХ, ИРГЭНИЙГ НИЙГЭМШҮҮЛЭХ, ХАМТ ОЛНЫ БҮЛЭГ БҮРДҮҮЛЭХ, ОРЛОГЫН ЭХ ҮҮСВЭРТЭЙ БОЛГОХ ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ, ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ, АМЬДРАХ УХААНД СУРГАХ ҮЙЛЧИЛГЭЭ

Зорилго: Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай 2 ба түүнээс дээш өрх, иргэд өөрсдийн санаачлагаар нэгдэн бүлэг болж орлогоо нэмэгдүүлэх, хөдөлмөр эрхлүүлэх зорилгоор төсөл боловсруулан хэрэгжүүлэх нь олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний нэг төрөлд хамрагдана. Иргэдийн ирүүлсэн төслийг амьжиргааг дэмжих зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. АДЗ-өөр дэмжигдсэн төслийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс хянаж үзээд хэрэгжих магадлалтай бол 1,0 сая хүртэлх төгрөгөөр санхүүжүүлнэ. 

 

Хамрагдах иргэний бүрдүүлэх материал:

- Өргөдөл

- Иргэний үнэмлэхний хуулбар

- Орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэргэжүүлэх өрх иргэний зохих шаардлагын дагуу боловсруулсан төсөл

 

ОЛОН НИЙТИЙН ОРОЛЦООНД ТҮШИГЛЭСЭН ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХҮСЭЛТИЙГ ХААНА ГАРГАХ ВЭ?

Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа шаардлагатай өрх, иргэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамрагдах хүсэлтийг бичиг баримтын хамт бүрдүүлж сум, хорооны нийгмийн халамжийн ажилтанд өгнө.