Унааны зардлын хөнгөлөлт

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД БОЛОН ТҮҮНИЙ АСРАН ХАМГААЛАГЧ, ХАРГАЛЗАН ДЭМЖИГЧИЙН ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬД ИРЖ, ОЧИХ УНААНЫ ЗАРДЛЫГ ЖИЛД НЭГ УДАА ХӨНГӨЛӨХ, ЭСХҮЛ АВТОБУСААР ҮЙЛЧИЛНЭ.

А. Энэхүү хөнгөлөлтөд хөдөө орон нутгаас аймаг, нийслэлд ирж суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон түүний асран хамгаалагч тус бүрт ирж очих унааны зардлыг жилд нэг удаа орон нутгийн нийтийн тээврийн тарифт үнээр олгоно.

Б. Нийслэл болон аймгийн төвд СӨБ-ын байгууллага, ЕБС, МСҮТ, их дээд сургууль, коллежид суралцаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сургуульд нь хүргэж өгч авч байгаа иргэнд Засгын газраас тогтоосон хэмжээний мөнгөн тусламжийг жилд нэг удаа олгоно.

 

Дараах материалыг бүрдүүлнэ.

- Өргөдөл, маягтын дагуу

- Хүүхдийн гэрчилгээний хуулбар,

- Асран хамгаалагч харгалзан дэмжигчийн иргэний үнэмлэхний хуулбар

- Орон нутагт оршин суудаг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд аймаг болон сумын төв, нийслэлд суралцахаар ирсэн бол тээврийн зардал төлсөн баримт эсхүл нэхэмжлэл.

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь цэцэрлэг, сургуульд суралцаж буйг тодорхойлсон цэцэрлэг, сургуулийн тодорхойлолт

 

ЭМЧИЛГЭЭ, СУВИЛГАА ШААРДЛАГАТАЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД БОЛОН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ ДААТГАЛЫН САНГААС ПРОТЕЗ ХИЙЛГЭХ, СЭРГЭЭН ЗАСАЛТТАЙ ХОЛБОГДСОН ХӨНГӨЛӨЛТ АВАХ ЭРХ ҮҮСЭЭГҮЙ ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА 50 ТҮҮНЭЭС ДЭЭШ ХУВИАР АЛДСАН ИРГЭН ДОТООДЫН РАШААН СУВИЛАЛД СУВИЛУУЛБАЛ НЭГ ТАЛЫН УНААНЫ ЗАРДАЛ, ЭРХИЙН БИЧГИЙН ҮНИЙН 50 ХУВИЙГ ЖИЛД НЭГ УДАА НӨХӨН ОЛГОНО.

А. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь өөрийн сонгосон рашаан, сувиллын газарт амарч сувилуулах бөгөөд энэ тохиолдолд рашаан, сувиллын газрын эрхийн бичгийн үнийн 50 хувийг жилд нэг удаа олгоно.

Б. Энэхүү хөнгөлөлтийг авах тохиолдолд эрхийн бичгийн үнийг эрүүл мэндийн даатгалтай иргэний энгийн өрөөний тарифаар, асран хамгаалагчийн хувьд эрүүл мэндийг даатгалгүй бол эрхийн бичгийн үнээр, тээврийн хэрэгслийн нэг талын зардлыг орон нутгийн нийтийн тээврийн тарифт үнээр тооцож олгоно.

 

Дараах материалыг бүрдүүлнэ.

- Өргөдөл маягтын дагуу

- Иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний хуулбар

- Замын зардал төлсөн санхүүгийн баримт,

- 16 насанд хүрээгүй хүүхдийн хөгжлийн бэрхшээлийг тогтоосон эрүүл мэндийн байгууллагын мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр. 16 насанд хүрсэн иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон шийдвэр.

 

18 НАСАНД ХҮРСЭН БҮРЭН ХАРААГҮЙ ИРГЭНИЙ ХАРИЛЦАА, ХОЛБООНЫ ЗАРДАЛД ХӨНГӨЛӨЛТ ҮЗҮҮЛНЭ.

Энэхүү хөнгөлөлтийн мөнгийг олгохдоо сумын нийгмийн ажилтан, дүүргийн нийгмийн халамжийн байгууллага нь холбогдох байгууллагын дансанд сар бүр шилжүүлнэ.

 

Дараах материалыг бүрдүүлнэ.

- Өргөдөл маягтын дагуу

- Иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний хуулбар

- Тухайн иргэний бүрэн хараагүйг тодорхойлсон аймаг, дүүргийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт

 

НИЙСЛЭЛЭЭС 1000 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ КМ АЛСЛАГДСАН ГАЗАРТ БАЙНГА ОРШИН СУУДАГ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮН АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛГИЙН НАРИЙН МЭРГЭЖЛИЙН ЭМЧ НАРЫН ХЯНАЛТЫН КОМИССЫН ШИЙДВЭРЭЭР НИЙСЛЭЛД ИРЖ ЭМЧЛҮҮЛЭХ, ШИНЖИЛГЭЭ ХИЙЛГЭХ ТОХИОЛДОЛД НЭГ ТАЛЫН УНААНЫ ЗАРДЛЫГ ЖИЛД НЭГ УДАА НӨХӨН ОЛГОНО. 

Тээврийн хэрэгсэлийн нэг талын зардлыг олгохдоо орон нутгийн нийтийн тээврийн тарифт үнээр тооцож олгоно.

 

Дараах материалыг бүрдүүлнэ.

- Өргөдөл маягтын дагуу

- Иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний хуулбар

- Сум хорооны Засаг даргын тодорхойлолт

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт

- Замын зардал төлсөн санхүүгийн баримт эсхүл нэхэмжлэл

- Аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр

 

БҮРЭН ХАРААГҮЙ ХҮН ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГЫН ДҮГНЭЛТЭЭР ЭМЧЛҮҮЛЭХ, РАШААН СУВИЛАЛД СУВИЛУУЛАХААР АЙМГААС НИЙСЛЭЛД, НИЙСЛЭЛЭЭС АЙМАГТ ЗОРЧИХ ШААРДЛАГАТАЙ БОЛВОЛ ИРЖ БУЦАХ УНААНЫ ЗАРДЛЫН 75 ХУВИЙГ ЖИЛД НЭГ УДАА НӨХӨН ОЛГОНО.

Дараах материалыг бүрдүүлнэ.

- Өргөдөл маягтын дагуу

- Иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний хуулбар

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт

- Замын зардал төлсөн санхүүгийн баримт эсхүл нэхэмжлэлймгийн нэгдсэн эмнэлэгийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр