Протез, ортопедийн хөнгөлөлт

ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ УЛМААС ДААТГАЛЫН САНГААС ПРОТЕЗ, ОРТОПЕДИЙН ХЭРЭГСЭЛ СЭРГЭЭН ЗАСАЛТТАЙ ХОЛБОГДСОН ХӨНГӨЛӨЛТ АВАХ ЭРХ ҮҮСЭЭГҮЙ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНИЙ ДОТООДОД ХИЙЛГЭСЭН ПРОТЕЗИЙН ҮНИЙГ 3 ЖИЛ ТУТАМ НЭГ УДАА, ОРТОПЕД ТЭРГЭНЦЭР ЗЭРЭГ ТУСГАЙ ХЭРЭГСЛИЙН ҮНИЙГ 3 ЖИЛ ТУТАМ НЭГ УДАА НӨХӨН ОЛГОХ


Протезийн хэрэгсэл

Сүүж-түнхний үе, өвдөгний үе, шагайн үе, сүүж-түнх, түнх, дунд чөмөг, шилбэ, шилбэний түгжээт хадаас, өвдөгний тулгууртай шилбэний протез, тавхай, тавхайн урд хэсэг, мөр, бугалга, тохой, шуу, сарвуу, хуруу, хиймэл шүд, эрүү, зүрхний хиймэл хавхлага, гавлын титан бүрхэвч, дунд чихний титан протез, шилэн нүд, хуванцар нүд, нүдний болор, нүдний уян болор;

 

Ортопедийн хэрэгсэл

Харааны шил, +5, -5 болон түүнээс дээш контакт линз, сонсголын дижитал аппарат, согог засах бүх төрлийн гутал (өвөл, зун, хавар, намар), нурууны хамгаалалт (ширэн, даавуун, хуванцар), нурууны бэхэлгээ, төрөл бүрийн гар, хөлийн болон суга өргөгч чиг (урт, богино, хөлийн аппарат), хараагүй хүний таяг болон бусад төрөл бүрийн таяг, хүзүүвч, хүзүүний бэхэлгээ (хатуу, зөөлөн) павликийн дөрөөвч, ивэрхийн даруулга, алхуулагч, төрөл бүрийн улавч, дунд чөмөгний болон шилбэний порлон

- Протез, ортопедийн хэрэгслийг гадаадад хийлгэсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хөнгөлөлт үзүүлэхдээ дотоодод хийлгэсэн ижил төрлийн протез, ортопедийн хэрэгслийн жишиг үнээр тооцож олгоно

- Протез, ортопедийн хэрэгслийг хос эрхтэндээ хийлгэсэн бол нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолтыг үндэслэн эрхтэн тус бүрд олгоно

 

Дараах материалыг бүрдүүлнэ

- Өргөдөл

- Төрсний гэрчилгээ /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/

- Протез, ортопед тусгай хэрэгслийн төлбөр төлсөн баримт, эсхүл нэхэмжлэл

- Протез, ортопед хийлгэх болон тусгай хэрэгсэл шаардлагатай тухай нарийн мэргэжлийн эмчийн тодорхойлолт

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт

- Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагч иргэнээс бусад иргэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас протез, сэргээн засалтын хөнгөлөлт авах эрх үүсээгүй тухай аймаг дүүргийн нийгмийн даатгалын (сумын нийгмийн даатгалын байцаагч) байгууллагын тодорхойлолт