Бусад хөнгөлөлт, тусламжийн үйлчилгээнүүд

ХАРААГҮЙ ХҮНИЙ БРАЙЛЫН ҮСГЭЭР БИЧСЭН ЗАХИДАЛ, ИЛ ЗАХИДАЛ, БРАЙЛЬ ХЭВЛЭЛ 10 ХҮРТЭЛХ ИЛГЭЭМЖИЙГ ДОТООДОД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЯВУУЛЖ, ХАРААГҮЙ ХҮНИЙ ЗОРИУЛАЛТТАЙ ТЕХНИК, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, МАТЕРИАЛ ХЭРЭГСЛИЙГ ДОТООДОД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ХҮРГҮҮЛНЭ.

Дараах материалыг бүрдүүлнэ.

- Өргөдөл маягтын дагуу

- Иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний хуулбар

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт

- Брайл хэвлэл, илгээмж явуулахад төлбөр төлсөн баримт эсхүл нэхэмжлэл

 

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД НЬ ХҮҮХДИЙН ЗУСЛАНД АМАРВАЛ ЭРХИЙН БИЧГИЙН ҮНИЙН 50 ХУВИЙГ ЖИЛД НЭГ УДАА ОЛГОНО.

Уг хуулинд 18 хүртлэх хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүүхдийн зусланд амарвал тухайн үеийн Орон нутгийн тарифт үнээр тооцож олгоно

Дараах материалыг бүрдүүлнэ.

- Өргөдөл маягтын дагуу

- Төрсний гэрчилгээний хуулбар

- Эрхийн бичгийн үнэ төлсөн баримт эсхүл нэхэмжлэл

- Аймгийн нэгдсэн эмнэлэгийн мэргэжлийн эмч нарын хяналтын комиссын шийдвэр

 

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬ ТОГТООМЖИД ЗААСАН ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖ АВАХ ЭРХ ҮҮСЭЭГҮЙ, ГАНЦ БИЕ ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН, ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮҮХЭД НАС БАРВАЛ ТҮҮНИЙ ОРШУУЛГЫН ЗАРДАЛД НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ОРШУУЛГЫН ТЭТГЭМЖИЙН 75 ХУВЬТАЙ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ ТУСЛАМЖ ОЛГОНО.

Дараах материалыг бүрдүүлнэ.

- Өргөдөл маягтын дагуу

- Нас барсаны гэрчилгээ

- Оршуулгын тэтгэмж олгоогүй тухай аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт

- Хөгжлийн бэрхшээлтэй байсныг гэрчлэх баримт

- Ганц бие болохыг тодорхойлсон засаг даргын тодорхойлолт

- Итгэмжлэгдсэн этгээдийн иргэний үнэмлэхний хуулбар


ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭН ОЛИМП, ТИВИЙН НААДАМ, ДЭЛХИЙН ЗЭРЭГЛЭЛИЙН ТЭМЦЭЭНД ОРОЛЦОЖ АЛТ, МӨНГӨ, ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТСЭН ТОХИОЛДОЛД ТҮҮНИЙ ОРОЛЦСОН ТЭМЦЭЭНИЙ ДАВТАМЖИЙН ХУГАЦААНД НООГДОХ ТЭТГЭВЭРТЭЙ НЬ ТЭНЦЭХ ХЭМЖЭЭНИЙ НЭГ УДААГИЙН МӨНГӨН ТУСЛАМЖ ОЛГОНО.

Тухайн иргэний оролцсон тэмцээний давтамж, тэтгэвэрийн хэмжээнээс хамаарч мөнгөн тусламжийг олгоно.

Дараах материалыг бүрдүүлнэ.

- Өргөдөл маягтын дагуу

- Иргэний үнэмлэхний болон төрсний гэрчилгээний хуулбар

- Хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэх, хуулбарын хамт

- Сум хорооны засаг даргын тодорхойлолт

- Олимп, тив, дэлхийн наадам дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн тухай болон уг тэмцээний давтамжийн талаар биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт.