Хүнсний эрхийн бичиг

Нийгмийн халамжийн тухай хуульд заасан нийгмийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд чиглэсэн хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг 2013 оноос эхлэн 21 аймаг, 9 дүүрэгт хэрэгжүүлж байна.

 

ХАХНХ-ын сайдын 2015 оны 02 сарын 03-ний өдрийн А/20 дугаар тушаалаар батлагдсан 240.3176 бүхий босго онооноос доогуур “хүн амын” хамгийн бага хэрэглээтэй хэсэг[1] болох нийт 24642 өрхийн 135413 иргэнд хүнсний эрхийн бичгийн олголт хийгдэж байна. Үүнээс нийслэлийн дүүргүүд болон аймгийн төвүүдэд цахим хэлбэрээр, алслагдсан сум сууринд цаасан хэлбэрээр тус тус хүнсний эрхийн бичиг хүлээн авч байна.

 

Нийгэм эдийн засгийн өөрчлөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт зэрэгтэй уялдуулан 2015 оны Хүнсний эрхийн бичгийн үнийг нэмэгдүүлж, хүүхдэд 6500, том хүнд 13000 төгрөгөөр олгож эхэллээ.

 

Төлөвлөлтийг оруулан нэгтгэн харвал 8534 ахмад настныг хамруулж байгаа үр дүн харагдаж байна.

 

Өрх нь сонгон шалгарсан дэлгүүрээс доорх бүтээгдэхүүнийг хүнсний эрхийн бичгээр худалдаж авна. Үүнд:

1. Мах, дайвар бүтээгдэхүүн (импортын бус)

2. Сүү, сүүн бүтээгдэхүүн (импортын бус)

3. Гурил, гурилан бүтээгдэхүүн (импортын бус)

4. Цөцгийн тос

5. Элсэн чихэр

6. Төмс, хүнсний ногоо

7. Будаа

8. Ургамлын тос

9. Өндөг

10. Жимс, жимсгэнэ

 


[1] Ингэснээр насанд хүрсэн нэг хүний хоол хүнсээр өдөрт авах 2500 ккал-ын илчлэгийг хэвийн хэмжээнд авах нөхцөл хангагдаж байгаа бөгөөд хамгийн бага хэрэглээтэй хүн амын хувьд өдөртөө 1800 ккалориос доогуур илчлэг авдаг байна.