СОЛОНГОСЫН ХӨДӨЛМӨРИЙН БИРЖ ДЭЭР АЖИЛ ХАЙГЧИЙН БҮРТГЭЛ ХИЙЛГЭХ

ЭМҮШ болон ЭМДҮШ-нд тэнцсэн иргэд ХХҮЕГ-д өөрийн биеэр ирж Солонгосын Хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар нэр байршуулах бүртгэл хийлгэнэ.

 

БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ:

 

1. Ажил хайгчийн анкет бөглөх (ХХҮЕГ-ын сайтаас татаж  авах)

2. ЭМҮШ болон ЭМДҮШ-ний тэнцсэн хариу авсан байх

3. Иргэний үнэмлэхийн хуулбар (ТҮЦ машинаас авсан лавлагаа байж болно)

4. Гадаад паспорт (ажил хайгчаар бүртгүүлэх тухайн өдрөөс тоолон гадаад паспортын дуусах хугацаа 1 жилээс доошгүй байх)

5. Гадаад паспортын хуулбар

6. Цээж зураг 3.5*4.5 (1 хувь)

7. Оршин суугаа газрын тодорхойлолт (Түр оршин суугчийн тодорхойлолт болно)

8. Гэрлэлтийн лавлагаа (ТҮЦ машинаас авсан тодорхойлолт байж болно)

9. Сүүлд эзэмшсэн боловсролын гэрчилгээний хуулбар

10. Өмнө ажиллаж байсан ажлын газрын тодорхойлолт (заавал шаардахгүй)

11. Мэргэжлийн үнэмлэхний хуулбар

12. Өөрийн нэр дээрх банкны дансны тодорхойлолт

 

БНСУ-ын Хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар байршихаар бүртгүүлсэн иргэдийн материалыг ХХҮЕГ-аас БНСУ-ын АҮХНГ-т СПАС програмаар илгээснээр тус газраас шалгаж эцсийн байдлаар ажил хайгчийн бүртгэлийг баталгаажуулдаг. Солонгосын Хөдөлмөрийн бирж дээр ажил хайгчаар байрших нь БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах баталгаа болохгүйг анхаарна уу.

 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС