ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВЧ АЖИЛЛУУЛЖ БАЙГАА АЖ АХЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

 

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ АВАХТАЙ ХОЛБООТОЙ ТӨЛБӨР, ХУРААМЖ ТӨЛЖ БАЙГАА АЖ АХУЙН НЭГЖ, ИРГЭДИЙН АНХААРАЛД

 

Ажлын байрны төлбөр, хураамжийн орлогын бүртгэлийн програм шинэчлэгдэж байгаа тул банкинд мөнгө тушаах үед  гүйлгээний утга хэсгийг дараах байдлаар бөглөнө үү. Үүнд:

1.  Эхлээд үйлчилгээ авч байгаа аж ахуйн нэгжийн 7 цифр бүхий регистрийн дугаарыг бичнэ.

2.  Регистрийн дугаарын араас зай аваад аж ахуйн нэгжийн нэрийг кирилл үсгээр бичнэ.

3.  Аж ахуйн нэгжийн нэрний ард зай аваад бусад шаардлагатай тесктийг оруулна.

Жишээ нь:

Гүйлгээний утга:

 

2657457 ОЮУТОЛГОЙ ХХК АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨР

Төлбөр, хураамж тушаах дансны нэр, дугаар өөрчлөгдөөгүй хуучин хэвээрээ болно.

 

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

 

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВЧ АЖИЛЛУУЛЖ БАЙГАА

АЖ АХУЙН НЭГЖ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

 

Аж ахуйн нэгж, байгууллагын гадаадаас авах ажиллах хүч, мэргэжилтний тоо Засгийн газрын “Гадаадаас 2018 онд авах ажиллах хүч, мэргэжилтний эзлэх хувийг тогтоох тухай” 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 317 дугаар тогтоолоор батлагдсан хувь хэмжээнээс илүү гарсан гадаадын ажиллах хүч, мэргэжилтний Засгийн газраар шийдвэрлүүлэх хүсэлтийг тус Ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтэс хүлээн авч байна.

Жич:  ЗГ-ын тогтоолд орох хүсэлтэй ААНБ-д доорх линкээр орж бүрдүүлэх материалыг энд дарж татаж авна уу? /тогтоолд оруулах материалын хамт хөдөлмөр эрхлэх урьдчилсан зөвшөөрлийн материалаа өгнө үү/

 

 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС