ЭХ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ ОЛГОХ ТЭТГЭМЖ

ЭХ, ОЛОН ХҮҮХЭДТЭЙ ӨРХ ТОЛГОЙЛСОН ЭХ, ЭЦЭГТ

ОЛГОХ ТЭТГЭМЖ

“Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хууль”-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д  дараах тэтгэмжүүдийг олгохоор зохицуулсан. Үүнд:

·         Жирэмсний таван сартайгаас эхлэн хүүхэд төрүүлэх хүртэлх хугацаанд эх сар бүр тэтгэмж авах эрхтэй.

·         Төрүүлсэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эх сар бүр хүүхэд асарсны тэтгэмж авах эрхтэй.

·         Дөрөв хүртэлх насны ихэр хүүхэд төрүүлсэн эх нэг удаа тэтгэмж авах эрхтэй.

·         0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэг улирал бүр тэтгэмж авах эрхтэй.  

Жирэмсэн эхийн тэтгэмж: 

Эхэд жирэмсний 5 сартайгаас төрөх хүртэл хугацаанд Засгийн газраас тогтоосон хэмжээгээр сар бүр 40,000 төгрөгийн тэтгэмжийг олгоно.

Жирэмсэн эхийн тэтгэмж авч байсан иргэн хүүхэд төрөнгүүт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж авах хүсэлтээ сум, хорооны нийгмийн ажилтанд гаргана.

      Жирэмсэн эхийн тэтгэмжид хамрагдах иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө. х, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.1-д зааснаар/ 

·         өргөдөл;    

·         1 хувь зураг;

·         иргэний үнэмлэх, хуулбарын хамт; 

·         баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

·         жирэмсэн үедээ эмнэлгийн хяналтад орсон тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн  эмчийн тодорхойлолт.

 

0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмж: 

       0-3 хүртэл насны хүүхдээ асарч байгаа эхэд хүүхдийн тооноос үл хамааран Засгийн газраас тогтоосон хэмжээгээр сар бүр 50,000 төгрөгийн тэтгэмжийг олгоно.

     Хүүхэд асарсны тэтгэмж авч байх хугацаандаа эх нь жирэмсэн эхийн тэтгэмж авах эрх үүсвэл түүнд уг тэтгэмжийг давхар олгоно. 

       0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжид хамрагдах иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.х, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.2-т зааснаар/ 

·         өргөдөл;   

·         1 хувь зураг;  

·         иргэний үнэмлэх, хуулбарын хамт; 

·         хүүхэд эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;  

·         хүүхдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт;

·         Хөдөлмөрийн тухай хуулийн 106.1-д заасны дагуу хүүхэд асрах чөлөөтэй байгаа бол чөлөө олгосон тухай ажил олгогчийн тушаал, хуулбарын хамт;

·         баг, хорооны Засаг даргын тодорхойлолт

 

Ихэр хүүхдийн тэтгэмж: 

            Ихэр хүүхдийн тэтгэмж авах эхэд Засгийн газраас тогтоосон хэмжээгээр 2 ихэр хүүхэдтэй бол тус бүрт 1,0 сая төгрөг, 3 болон түүнээс дээш ихэр хүүхэдтэй бол хүүхэд тус бүрт 3,0 сая төгрөгийн тэтгэмжийг 1 удаа олгоно.

            Ихэр хүүхдийн тэтгэмжид хамрагдах иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.х, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.3-т зааснаар/ 

·         өргөдөл;  

·         иргэний үнэмлэх хуулбарын хамт, гадаадад оршин суугаа иргэний хувьд иргэний үнэмлэх, эсхүл нотариатаар батлуулсан хуулбар;

·         хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт; 

·         ихэр хүүхэд нь эсэн мэнд бойжиж байгаа тухай өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн эмчийн тодорхойлолт;  

·         баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;  

·         гадаадад оршин суугаа иргэний хувьд тухайн газрын эмч, эмнэлгийн байгууллагын тодорхойлолт, Монгол улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрын тодорхойлолт. 

   

            Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж: 

0-18 хүртэлх насны гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү хэмжээний тэтгэмжийг улирал бүр олгоно.   

     Гурав болон түүнээс дээш хүүхэд төрүүлсэн өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмжид хамрагдах иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлэн сум, хорооны нийгмийн ажилтанд өгнө.х, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай журам”-ын 2 дугаар зүйлийн 2.2.4-т зааснаар/ 

 

·         Өргөдөл; 

·         1 хувь зураг; 

·          нас барсан эхнэр, эсхүл нөхрийн нас барсны гэрчилгээ,   хуулбарын хамт;  

·         баг, хорооны Засаг даргын тодорхойлолт;

·         хүүхдүүдийн төрсний гэрчилгээ, хуулбарын хамт /16 насанд хүрсэн бол иргэний үнэмлэх, хуулбарын хамт/;

·         нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан өрх толгойлсон эх, эцэг             /нөхөр, эхнэрийн аль нэг нь нас барсан, эсхүл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх, эцэг/-т тэтгэмж олгох талаар сум, хорооны Амьжиргааг дэмжих зөвлөлөөс гаргасан шийдвэр.