Өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаа

ӨРХИЙН АМЬЖИРГААНЫ ТҮВШИН ТОДОРХОЙЛОХ СУДАЛГАА

 

                                                                                                                                    2018-02-20

2017 оны 3 дугаар сарын 31-нээс 04 дүгээр сарын 09-нийг дуусталх хугацаанд  Орлогыг орлуулан тооцох аргачлалаар өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааг улсын хэмжээнд зохион байгуулсан билээ. Өрхийн мэдээллийн нэгдсэн санд нийт 570,0 мянга гаруй өрхийн 2,2 сая иргэний мэдээлэл бүртгэгдсэн байна.

Өрхийн мэдээллийн сангийн хэвийн ажиллагааг хангах, хамруулалтын болон үл хамруулалтын алдааг засварлах үүднээс өрх, иргэнээс ирүүлсэн өргөдөл, хүсэлтэд үндэслэн дахин үнэлгээнд зайлшгүй хамруулах нөхцлийг хангасан өрхүүдэд зочилж дахин үнэлгээ хийх ажил хоёр сар тутамд нэг удаа хийгдэж байна.

Шинэчлэгдсэн өрхийн мэдээлийн нэгдсэн санд 156,7 мянган ахмад настан, 865,0 мянган хүүхэд, 89,7 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16,3 мянган Өрх толгойлсон эрэгтэй, 74,2 мянган өрх толгойлсон эмэгтэй, 572,0 мянган хөдөлмөр эрхэлж байгаа иргэний мэдээлэл бүртгэлтэй байна.

Нийгмийн халамжийн тухай хууль болон бусад хуулийн хэрэгжилтийг хангах, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах үүднээс Өрхийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэлтэй өрх, иргэний бүртгэл мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос зарласан тухайн үеийн ядуурлын шугам, батлагдсан төсөв, тооцоололтой уялдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалаар босго оноо тогтоодог. Босго оноог одоогийн байдлаар нийт 5 төрлийн үндсэн үйлчилгээнд ашиглаж байна. Үүнд:

  1. Хүнс, тэжээлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлчилгээ
  2. Хүүхдийн мөнгөн тэтгэмж
  3. Онцгой тохиолдлын болон  амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж
  • Хорих ангиас суллагдсан өөрийн гэсэн гэр оронгүй нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэн
  • Нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, 4 ба түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй, гэр оронгүй, өрх толгойлсон эцэг, эх
  1. Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн иргэнд үзүүлэх эрүүл мэндийг дэмжих үйлчилгээ  
  2. Яллагдагч этгээдэд үзүүлэх хууль зүйн өмгөөллийн үйлчилгээ

 

                                                                        --оОо—