Сайдын А/74 тоот тушаал, Хамтран ажиллах гэрээ

ГАДААДААС АЖИЛЛАХ ХҮЧ, МЭРГЭЖИЛТЭН АВЧ АЖИЛЛУУЛЖ БУЙ АЖ АХУЙН НЭГЖ,  БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар хамтран  гадаадаас ажиллах хүч,мэргэжилтэн авч ажиллуулж буй аж ахуй нэгж байгууллагуудын төлөөллүүдтэй  “Гадаадын ажиллах хүчний бодлого, чиглэл, авах арга хэмжээ”   сэдэвт уулзалтыг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулсан билээ.

 

Тус уулзалтанд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг  “Гадаадын ажиллах хүчний талаар Засгийн газрын  бодлого 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт орсон гадаадаас авах ажиллах хүчний тоог 50 хүртэл хувиар бууруулах бодлого, чиглэл цаашид авах арга хэмжээ, гадаадаас ажиллах хүч авч байгаа аж ахуйн нэгж байгууллагуудтай баталсан загварын дагуу гэрээ байгуулж ажиллах болсон талаар ААНБ-уудад танилцуулсан ба Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/74 тоот тушаалаар Гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч буй  аж ахуйн нэгж байгууллага, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газартай хамтран байгуулах гэрээний загварыг батлав.  

 

Иймд, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авч буй ААНБ-ууд  өндөр ур чадвар, нарийн мэргэжил шаардсан ажлын байран дээр гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах, тэдгээр нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийг дагалдуулан сургаж  монгол залуусаа ажлын байраар хангах зэрэг гэрээний агуулга, зорилготой  танилцаж, тус гэрээг байгуулан хамтран ажиллана уу.

 

Тушаал болон гэрээний батлагдсан загварыг эндээс татан авна уу.

 

 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС