Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр

Хөтөлбөрийн хугацаа: 2015/02/12 - 2016/01/01

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 6.3.7, 15.1.4 дэх заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 111, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийн 3 дугаар зүйлийг тус тус үндэслэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог чадавхид нийцсэн ажлын байр бий болгоход зориулж хөгжлийн бэрхшээлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад санхүүгийн дэмжлэг олгох, аж ахуй эрхлэлтийн болон хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох сургалт зохион байгуулахад хөтөлбөрийн зорилго оршино.


Хавсаргасан файл: