Хөдөлмөр эрхлэлтийн төсөл хөтөлбөрүүдийн биелэлтийн 2015 оны 5-р сарын тайлан

Хөтөлбөрийн хугацаа: 2015/02/12 - 2015/12/31

Монгол Улсын Засгийн газар 2001 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах тухай хууль, 2002 онд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хөтөлбөр, 2003 онд Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хууль, нийгмийн хамгааллын салбарын стратегийн талаар урт болон дунд хугацаанд баримтлах бодлогыг улс орны хөгжлийн ирээдүйтэй уялдуулан тодорхойлсон билээ. Эдгээр баримт бичигт тусгагдсан хөгжлийн бодлогын чиг хандлагыг 2015 онд шинээр эмхлэн байгуулагдсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт шинэ зорилт, хөгжлийн бодлоготой уялдуулан улам тодорхой, бодитой, нийгэмд үр өгөөжтэй байхад чиглэсэн арга хэмжээгээр хэрэгжүүлэхээр тодорхойлсон.


Хавсаргасан файл: