Нийгмийн халамжийн дэвтэр, маягт хэвлүүлэх

 ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо : 2017.02.24

Тендер шалгаруулалтын нэр: Нийгмийн халамжийн дэвтэр, маягт хэвлүүлэх

Тендер шалгаруулалтын дугаар: ХХҮЕГ/201701003

 

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар эрх бүхий тендерт оролцогчдоос нийгмийн халамжийн дэвтэр маягт нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр  нь 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: 2016 оны борлуулалтын орлого 200.0 сая төгрөгөөс багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: санал болгож байгаа үнийн дүнгээс багагүй

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: сүүлийн 1 жил буюу 2016 он

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 1 жил /санал болгож байгаа үнийн дүнгийн 75%-аас багагүй/

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм

 

Тендерийн хамт санал болгож байгаа үнийн дүнгийн 2%-тай тэнцэх хэмжээний тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2017 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 03 дугаар сарын 27-ний өдрийн 10 цаг 30 минут нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: эрхгүй

Дотоодны давуу эрх тооцох эсэх: тооцохгүй

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

 

Улаанбаатар, ХУД, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын байр, Санхүү төлөвлөлтийн газар, 601 тоот,

мэргэжилтэн Б.Бадрах, утас 70136997