БНСУ ДАХЬ ХНХҮТ-ӨӨС ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2018-04-05
БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв (ХНХҮТ)-өөс эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо зохион байгууллаа.
БНСУ-ын Кореа их сургуулийн эмнэлэгтэй хамтран сар бүрийн сүүлийн ням гарагт БНСУ-д оршин сууж буй нийт иргэддээ зориулан “Ням гарагт ажиллаж төрийн үйлчилгээг үзүүлэх” ажлын хүрээнд “Эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо” зохион байгуулж 41 иргэн хамрагдав. Үүнээс шүдний эмчийн үзлэг, эмчилгээнд 12 иргэн, дотрын эмчийн үзлэгт 17 иргэн, уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэгээр зүү эмчилгээг 25 иргэнд, дүрс оношлогооны эмчийн “ЭХО” үзлэгт 24 иргэнийг хамруулан үйлчилгээ үзүүллээ.