Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарт ашиглагддаг үгсийн сангийн нэр томьёо

Монгол хэлэнд зарим мэргэжлийн салбарын үг хэллэг, нэр томьёо одоог хүртэл олон төрлөөр хэлэгддэг тохиолдлууд байсаар ирсэн ч голдуу гадаад үг хэллэгийг шууд өөрийн хэлэнд буулган авч ашиглах тохиолдол...

Дэлгэрэнгүй

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг үзүүлэх эрх бүхий байгууллагуудын жагсаалт

Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээг үзүүлэх эрх бүхий байгууллагуудын жагсаалт

Дэлгэрэнгүй

Ажил олгогч болон хайгчид цахим хуудаст бүртгүүлэх тухай

Нийт ажил олгогч болон ажил хайгч нарын энэ өдрийн мэндийг эрье!

ХХҮЕГ-ын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газрын үйл ажиллагааны нэгээхэн хэсгээс дахин танилцуулъя. Ажил олгогч болон хайгчдыг холбох явцын үйл ажиллагааг хялбарчлахын тулд манай агентлагийн цахим хуудас дахь “ажлын байр хайх” гэсэн цонх байнга нээлттэй ажилладаг.

Дэлгэрэнгүй

Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын албан хаагчид туршлага судаллаа

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах, удирдлагуудтай уулзалт зохион байгуулах, байгууллагын хүний нөөцийн чадавхыг нэмэгдүүлж хамт олны дотоод уялдаа холбоог бэхжүүлэх, ур чадварыг дээшлүүлэн ижил төстэй ажил үйлчилгээ эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбоо тогтоож туршлага солилцож, үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилготой энэхүү туршлага солилцох үйл ажиллагаа нь 2017 оны 9 дүгээр сарын 6-наас 9 дүгээр сарын 8-ны өдөр хүртэл үргэлжлэх хөтөлбөртэй бөгөөд Өмнөговь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын нийт 22 албан хаагч нар хамрагдаж байгаа юм.

Дэлгэрэнгүй

БНСУ дахь ХНХҮТ-өөс иргэдэд 26.6 сая воны даатгал болон бусад зардлыг олгуулаад байна

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс хөдөлмөр эрхлэлтийн ажлын хүрээнд 2017 оны 8 дугаар сарын 28-аас 9 дүгээр сарын 1-ний хооронд 117 өргөдөл, гомдол, хүсэлтийг утас, факс болон бичгээр хүлээн авч шийдвэрлэсэн ба нутаг буцаж байгаа иргэдэд холбогдох байгууллагуудаас нийт 26,576,300 воныг олгуулаад байна. Үүнд: “Самсунг” даатгалын газраас 13 дахь сарын цалин болох 10,167,300 вон, нутаг буцах зардалд 1,000,000 вон, ажил олгогчоос цалин 3,000,000 вон, эмчилгээний зардал 12,000,000 вон, нутаг буцах онгоцны зардал 409,000 воныг олгуулж, дэмжлэг үзүүлж ажилласан байна.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй

Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагын элсэлт

Өдрөөс өдөрт хөгжин дэвшиж буй монгол улсын их бүтээн байгуулалтын хажуугаар чадварлаг үйлдвэрлэгч, баялаг бүтээгч мэргэжилтэй ажилтан үгүйлэгдэж байна.
Хөгжлийн төлөө асах, мянга мянган гэрэл таны асаах ширхэг Чүдэнзээр хэчнээн их дутахыг ухамсарлан залуус бүр өөрийгөө хөгжүүлэх нь эх орондоо оруулж буй маш том хувь нэмэр юм.

Дэлгэрэнгүй

Мэндчилгээ

Мэргэжлийн боловсрол, бодлогын хэрэгжилтийн газраас

Дэлгэрэнгүй

ХНХЯ-ны удирдлагууд Политехник коллежүүдийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцлоо

Монгол Улсын мэргэжлийн боловсрол сургалтын салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн 90 Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Политехник коллежүүд өнөөдөр хичээлийн шинэ жилийнхээ нээлтийг хийж шинэ суралцагчдаа хүлээж авлаа.

Энэ хичээлийн жилд МСҮТ болон Политехник коллежид 16 салбарын хөдөлмөрийн зах зээлд нэн шаардлагатай байгаа 192 мэргэжлээр залуусыг сургах бөгөөд тэдний нэг Монгол Солонгосын хамтарсан Полтехник коллежийн хичээлийн шинэ жилийн нээлт “Эрдмийн баяр”-т УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр болон ХХҮЕГ-ын дарга Б.Нямдаваа тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсын нийгэм, эдийн засагт тэр дундаа хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийн түүчээ болсон ур чадвартай мэргэжилтэй ажилчдыг бэлтгэж ирсэн 51 жилийн түүхтэй тус политехник коллежийн багш сурагчдад хичээлийн шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж Н.Номтойбаяр сайд үг хэллээ.

Дэлгэрэнгүй

The Project for Human Resource Development Scholarship by Japanese Grant Aid (JDS)

The Project for Human Resource Development Scholarship by Japanese Grant Aid (JDS) has been started in Mongolia since 2001. Up to the present, total of 300 Fellows have been sent to Japan.
JDS is now inviting potential applicants who understand its aims and are interested in 2 year master’s degree program at Japanese accepting universities for the academic year 2018-2020.
The program will be instructed in English except for Hokkaido University.
The number of dispatches is 20 per year.

Дэлгэрэнгүй

Тендерийн урилга

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь “Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг зохион байгуулах” төрийн бус байгууллагуудыг сонгон шалгаруулах дэлгэрэнгүй жагсаалтад мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна

Дэлгэрэнгүй