МЭНДЧИЛГЭЭ

Угтан золгож буй “Тийн унжлагат" хэмээх шороон нохой жилийн сар шинийн мэндийг айлтгаж төр төвшин, түмэн олон амар амгалан, иргэн бүр ажлын амжилт арвин, өрх бүр энх мэндийн учралтай байж элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Дэлгэрэнгүй

Сар шинийн баярыг тохиолдуулан Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвийн ахмадууддаа хүндэтгэл үзүүллээ

Батсүмбэр дэх Ахмад настны асрамжийн төвд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, харъяа Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын албаны хүмүүс 146 ахмад настнууддаа 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр хүндэтгэл үзүүллээ. Мөн асрамжийн төвийн ахмад настнуудад сар шинийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүссэн юм.

Дэлгэрэнгүй

С.Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөрийн хөрөнгийг 4.5 тэрбум төгрөг болгож нэмэгдүүллээ

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах зөвлөлийн 2018 оны анхны хуралдаан өнөөдөр Төрийн ордонд боллоо. Орон тооны бус тус зөвлөлийг Ерөнхий сайд тэргүүлдэг бөгөөд энэ удаагийн хурлаар 2017 оны төлөвлөгөөний хэрэгжилт, 2018 оны төлөвлөгөө, салбар болон дэд зөвлөлийн хийсэн ажлууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өмнө тулгамдсан асуудал, гарц шийдлийг олохоос эхлээд хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудын санал, шүүмжлэлийг сонсч Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг нь хүндэтгэж оролцоог нь дэмжих, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтээс эхлээд бүх салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн ямар бодлого, шийдвэр гарсныг дүгнэн ярилцсан юм.

Дэлгэрэнгүй

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв

Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Швейцарийн хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийн нэгж хамтран "Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв"-ийг 2018.02.26-ны өдөр нээлт хийж үйл ажиллагаа эхлүүлэх болно.

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төвийн зорилго:

Хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж байгаа залуучууд, ялангуяа дөнгөж сургууль төгссөн, ажлын бага туршлагатай залуучуудыг идэвхижүүлэхэд чиглэнэ.

Дэлгэрэнгүй

Ажлын байрны санал 2018/02/13

2018 оны 02 дугаар сарын 13 нд ирсэн ажлын байрны санал

Дэлгэрэнгүй

УРИЛГА: "Протез, ортопедийн болон тусгай хэрэгсэл нийлүүлэх байгууллагын жагсаалтад орох тухай"

Төслийн нэр, дугаар:
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд шаардлага хангасан протез,
ортопедийн болон тусгай хэрэгсэл нийлүүлэх байгууллагын жагсаалтад орох тухай

Дэлгэрэнгүй

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг Батсүмбэр дэх Ахмад настны үндэсний төвд ажиллав

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж, тус Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Төв аймгийн Батсүмбэр сум дахь Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав.

Дэлгэрэнгүй

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг Налайх дүүрэгт ажиллав

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2018.01.30) Налайх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажиллалаа.

УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Д.Гантулга болон Ажлын дэд хэсгийн гишүүдэд Налайх дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Т.Эрдэнэчимэг 2017 оны үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудлын талаар танилцуулахдаа, “Налайх дүүрэг нь 35 мянга орчим хүн амтай, бусад дүүрэгтэй харьцуулахад нүүрсний уурхайг түшиглэсэн хууль бус хөдөлмөр эрхлэлт их байдаг. Уурхайгаас нүүрс олборлон амь зуулгаа залгуулдаг олон мянган иргэд байдаг учир уурхайг хаах боломжгүй. Тиймээс 2017 оноос бичил уурхайн хэлбэрт шилжүүлэх бодлого хэрэгжүүлж байна” хэмээв.

Тэрбээр мөн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн талаар болон нийгмийн халамжийн чиглэлээр хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

Дэлгэрэнгүй

Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг үзүүлэх ТББ, ААН-ийг магадлан итгэмжлэх

Нийгмийн халамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.9 дэх хэсэгт заасны дагуу олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээг үзүүлэх байгууллагыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх, магадлан итгэмжлэх зорилго нь магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргасан байгууллагын үйлчилгээ үзүүлэх байр, иргэдэд үзүүлэх үйлчилгээ нь мэргэжлийн болон чанарын шалгуур хангаж байгаа эсэхийг үнэлэхэд оршино.
Магадлан итгэмжлэх үйл ажиллагааг нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дэргэдэх магадлан итгэмжлэх Орон тооны бус зөвлөл хэрэгжүүлэх ба уг зөвлөлийн шийдвэрийг үндэслэн нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын шийдвэрээр магадлан итгэмжлэлийг олгоно.

Дэлгэрэнгүй

“Монгол Ур Чадвар – 2018” гагнуурын мэргэжлийн ур чадварын улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын гагнуурын мэргэжлээр суралцагчид_ төгсөгчдийн дунд “Монгол ур чадвар-2018” гагнуурын тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалт 1 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Герман-Монголын МСҮТ дээр амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, “Хасу мегават” ХХК, “Оюу толгой” ХХК-тай хамтран, “Дэлхийн ур чадвар” тэмцээний шалгуураар, олон улсын тэмцээний стандарт дүрмийн дагуу зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй

1 2 3 4 5  Дараах