Мэргэжлийн ур чадварын үнэлгээнд хэрхэн бичиг баримт бүрдүүлж өгөх тухай

2018 оны ХЭЗОТ-ны эхний шат буюу СХТТШ-нд тэнцсэн иргэдээс авах мэргэжлийн ур чадварын үнэлгээний бичиг баримтыг дараах байдлаар адил бүрдүүлнэ.

Эхний шат буюу СХТТШ-нд тэнцсэн иргэдийн тоо эцсийн байдлаар сонгож авахаар төлөвлөсөн хүний тоонд хүрээгүй учраас 2 дахь шалгалтад өнгөний харалган шалгалтын журам зөрчсөн болон шалгалтад ирээгүй иргэдээс бусад бүх иргэнийг тэнцүүлж авах чиглэл баримтилана.

Дэлгэрэнгүй

БНСУ-ын хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлэх анкет болон E-9 визийн мэдүүлгийн маягтад өөрчлөлт орж буй тухай

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Монгол Улсын
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт,
хөдөлмөрийн яам хоорондын “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-
ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН
САНАМЖ БИЧИГ”-ийн хүрээнд ажиллаж байгаа билээ. БНСУ-ын Гадаадын
иргэн харъяатын тухай хуулийн хэрэгжилтийг хангах журмын хавсралт
маягтуудад дараах өөрчлөлтүүд орж байна.

Дэлгэрэнгүй

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт болж байна

Мэдээллийн технологийн зогсолтгүй өөрчлөлт, хурдтай хөгжил, интернет хэрэглээний байнгын өсөлт, шинэчлэлтээс шалтгаалан, мэдээллийн технологийн шинэ эрэлт хэрэгцээ, шинэ технологид хурдан суралцах, дасан зохицох чадвар бүхий мэргэжилтнүүдийн хэрэгцээ өдөр ирэх тусам өсөн нэмэгдэж байна. Иймд энэхүү өсөлттэй холбоотойгоор Мэдээллийн технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхах чадварлаг боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулах зорилготой сургалт 2 хоногийн хугацаанд ХХҮЕГ-т болж байна

Дэлгэрэнгүй

СХТТШ-ын босго оноог бууруулахгүй тухай Солонгосын талаас мэдэгдлээ

БНСУ-ын АҮХНХЭГ-ын Гадаад ажиллах хүч хариуцсан газрын дарга Ким Дун Ху, ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах болон Хятад, Вьетнам, Узбекстан улсын төлөөлөгчидтэй 2018 оны 6 дугаар сарын 01-нд хийсэн уулзалтаар “Ажил олгогч , ажилчин” хоёрын дунд үүсдэг гол асуудал бол хэлний бэрхшээл байдаг. Тиймээс ажил олгогч нарын тавьж байгаа асуудал солонгос хэлний мэдлэгийн түвшин өндөр байхыг шаардаж байна. Иймээс босго оноог бууруулах боломжгүй бөгөөд цаашид илгээгч 16 улсад СХТТШ-ын босго оноог дээшлүүлэх зорилт буй-г дурдав.

Дэлгэрэнгүй

Сэлэнгэ аймагт Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх бэлтгэх сургалт зохион байгуулагдлаа

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр 2016 оноос Европын холбооны санхүүжилттэй “Монгол улсад ажлын байрыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх (SECIM) төсөл” хэрэгжиж эхэлсэн ба энэхүү төслийг туршин нэвтрүүлэхээр Сэлэнгэ, Дорнод, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрууд сонгогдож, төслийн хүрээнд орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн албан хаагчдыг чадавхижуулах сургалтууд хийгдэж байна.

Дэлгэрэнгүй

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны төрлүүдийг харьцуулсан хүснэгт

* БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэд энгийн, тусгай, тогтвортой гэсэн төрлөөр ажиллах бололцоотой.

Дэлгэрэнгүй

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн танилцуулга

Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн танилцуулга

Дэлгэрэнгүй

Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв шинэ байртай боллоо

ХНХЯ-ны Мэргэжлийн боловсрол сургалтын үнэлгээний төв өөрийн гэсэн шинэ байртай боллоо. Шинэ байрны нээлтийн ёслолд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, Азийн хөгжлийн банк болон Европын Холбооноос Монголын мэргэжлийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй төслийнхөн, Мэргэжлийн боловсролын үндэсний зөвлөлийн гишүүд, мэргэжлийн холбоод болон МСҮТ, Политехник коллежийн удирдлагууд зэрэг хүндтэй олон зочин оролцсон юм.

Дэлгэрэнгүй

Мэндчилгээ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдөр энэ жил 5 дугаар сарын 19-ний өдөр тохиож байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн халамж, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг тус тус ханган ажиллаж байна.
Салбарын баярын өдрийг тохиолдуулан хөдөлмөр, нийгмийн хамгаалал, мэргэжлийн боловсролын салбарын үе үеийн ахмадууд нийт ажилтан албан хаагчид, нийгмийн ажилтнууддаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийн мэндийг хүргэе. Эрхэлсэн ажилдаа идэвх санаачилагатай байж хөдөлмөр эрхлэлт, мэргэжлийн боловсрол, нийгмийн халамжийн салбарын бодлогын үйл ажиллагааны төрөл, чанар, хүртээмжийг тасралтгүй нэмэгдүүлж иргэдийг ажилтай, орлоготой болгож, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг чанаржуулах, Монгол хүний амьдралын чанарыг сайжруулах үйлсэд хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж байгаа салбарын хамт олон Та бүхэнд талархлаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье!

Дэлгэрэнгүй

СХТТШ ЭХЛЭЭД 63 ЗӨРЧИЛ БҮРТГЭГДЛЭЭ

2018 оны 14 дэх удаагийн СХТТШ нь 34 дэх өдрөө явагдаж байна. Одоогийн байдлаар СХТТШ-д нийт 8516 хүн орохоос ирц 74,8 хувь буюу 6613 хүн орсноос 90 болон түүнээс дээш оноо авсан иргэн 1586 байна.
Гэвч шалгалтад хууль бусаар тэнцэх гэж шалгалтын журам зөрчсөн 63 тохиолдол бүртгэгдлээ. Эл байдлыг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор ХХҮЕГ-аас ЦЕГ-т хандсан болно. Шалгалтын журмыг Та бүхэнд дахин хүргүүлье.

Дэлгэрэнгүй