ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ”

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН САЛБАРЫН “НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ” БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А/289 дүгээр тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Нийгмийн хамгааллын салбарын байгууллагуудын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэдэд цогц үйлчилгээ үзүүлэх, салбарын хууль тогтоомжийг сурталчлан таниулах зорилгоор  “Нээлттэй өдөрлөг”-ийг 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 10-16 цагийн хооронд аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн газар, хэлтсүүд нэгэн зэрэг зохион байгуулж ажиллалаа.

Сүхбаатарын талбайд зохион байгуулсан өдөрлөгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв, Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолбор, “Өнөр бүл” хүүхдийн төв, Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төв, яамны харьяа аймаг, нийслэл, дүүргийн газар, хэлтсүүд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудаас гадна, хөдөлмөрийн хувийн биржүүд, аж ахуйн нэгжүүд, бичил бизнес эрхлэгчид зэрэг  төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл  оролцсон.

Өдөрлөгт Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, харъяа байгууллагуудаас ажлын төлөвлөгөө гарган ажилласан. Нээлттэй өдөрлөгийн үеэр “Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан, хөдөлмөр, халамжийн чиглэлээр төрөөс хэрэгжүүлж буй бодлогыг ил тод, нээлттэй хүргэж, иргэдэд хүнд сурталгүй төрийн үйлчилгээг хүргэж ажиллалаа. 

Нийгмийн халамжийн үйлчилгээний хүрээнд:

Байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, иргэдэд нийгмийн  халамжийн үйлчилгээг хүргэх хүрээнд дараах үйлчилгээг үзүүллээ.

Үүнд: Улсын хэмжээнд 21 аймаг, 9 дүүргийн нийт 2166 иргэнд /давхардсан тоогоор/ үйлчилгээ үзүүлж ажилласан байна.

Үйлчилгээ тус бүрээр нарийвчлан үзүүлбэл:

Нийгмийн халамжийн тэтгэвэр, Асаргааны тэтгэмж, Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, Хүүхдийн мөнгөн тэтгэмж, Эхийн алдар одон, Жирэмсэн болон нярай эхийн тэтгэмж, 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж, Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, Олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөнгөлөлт, тусламж, Ахмадын амралт, сувилал, Ахмадын рашаан сувилал, Алдар цолтой ахмадын нэмэгдэл, Нийтийн тээврийн хэрэгслээр хөнгөлөлттэй зорчих карт, Насны хишиг, Бусад өргөдөл, гомдол, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр, тэтгэмж, Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр, Нийгмийн халамжийн ажилтны ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол, Санал, хүсэлт, Төрөлжсөн асрамж зэрэг нийт 21 салбарт 2166 үйлчилгээ үзүүллээ.

Өдөрлөгийн үеэр улсын хэмжээнд нийт 2000 гаруй тараах материал, гарын авлагыг тарааж нийгмийн халамжийн чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, халамжийн үйлчилгээг сурталчлан таниулах ажлыг хэрэгжүүлсэн болно.

 

Хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд:

Улсын хэмжээнд өдөрлөгт 398 ажил олгогч аж ахуйн нэгж оролцож, 1576 ажлын байрны захиалга өгч, 927 иргэнийг ажлын байранд зуучлах буюу санал болгосон.

Мөн ажил хайгчаар шинээр 1510 иргэн бүртгүүлж, 2390 иргэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн талаар зөвлөгөө  мэдээлэл авч, 8446 иргэн ажил мэргэжлийн чиг баримжаа, зөвлөгөө мэдээлэл авсан болно.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын албан хэрэгцээнд зориулан Хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр, Ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээг хөгжүүлэх хөтөлбөр гэсэн нийт 6 гарын авлага зөвлөмж материал бэлтгэн хэвлүүлж аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт хүргүүлж ажиллалаа.

Улсын хэмжээнд нээлттэй өдөрлөгийн үеэр нийт 8000 гаруй тараах материал, гарын авлага тарааж хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, хөтөлбөрийн танилцуулгыг иргэдэд хүргэж ажиллалаа.

ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР

 


Хэвлэх Share