Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын vнэ цэнийг нэмэгдvvлэх, нийгмийн тvншлэлийг бэхжvvлэх, олон нийтийн оролцоог дэмжих хэлэлцүүлэг

Дорнод аймаг дахь Политехник коллеж "Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын vнэ цэнийг нэмэгдvvлэх, нийгмийн тvншлэлийг бэхжvvлэх, олон нийтийн оролцоог дэмжих" уулзалт хэлэлцvvлгийг эрдэмтэн, судлаачдыг оролцуулан зохион байгуулав.

 

Дорнод аймаг дахь Политехник коллежийн санаачлагаар "Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын vнэ цэнийг нэмэгдvvлэх, нийгмийн тvншлэлийг бэхжvvлэх, олон нийтийн оролцоог дэмжих" уулзалт хэлэлцvvлэгийг ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуультай хамтран 10 дугаар сарын 16-ны өдөр Европын холбооны ТМБССД-2 төслийн санхүүжилтээр  “ Дорнод Монгол хонь”  сэдвээр амжилттай зохион байгууллаа.

            Уулзалт хэлэлцүүлгийн зорилго, цаашдын зорилтыг танилцуулан Дорнод аймаг дахь ПТК-ийн захирал Д.Энхжаргал, ХХҮЕГ-ын МББХГ-ын ахлах мэргэжилтэн Б.Оюунцэцэг, ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн захирал А.Гомбожав, ТМБССД-2 төслийн мэргэжилтэн Милон Столба нар нээж үг хэлэв.

Уулзалтад Дорнод ПТК-ийн захирал Д.Энхжаргал “Эрдэмтдийн бүтээлийг мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт нэвтрүүлэхэд түншлэлийн бодлогыг хэрэгжүүлэх”, “Дорнод Монголын хонины махны гарцыг нэмэгдүүлэх боломжийг эрэлхийлэх нь” сэдэвт, ХАА-н шинжлэх ухааны академийн гишүүн, гавъяат малзүйч, доктор /Sc.D/, профессор Б.Минжигдорж “Монгол Улсын  хонины аж ахуйн хөгжлийн тойм” сэдэвт, ХАА-н шинжлэх ухааны академийн гишүүн, доктор,/Ph.D/ Б.Биньеэ “Барга үүлдрийн хонинд явуулсан судалгааны ажлын үр дүн аж ахуй биологийн онцлог” сэдэвт, МААЭШ-ний хүрээлэн, доктор,/PhD/ Буриад хонь судлаач Ц.Цэенханд “Буриад омгийн хонины аж ахуй, биологийн онцлог, тархалт, байршил” сэдэвт,  суффолк хонины фермийн эзэн, хонь судлаач, магистр Н.Баттулга “Суффолк хонины арчилгаа маллагаа, үржүүлгийн ажлын үр дүн, зорилт”  сэдэвт  илтгэлүүдийг тавьж хэлэлцүүллээ. Мөн хэлэлцүүлэгт ХАА-н шинжлэх ухааны академийн гишүүн Доктор /Sc.D/, профессор, Тамир үүлдрийн хэсгийн хонины зохион бүтээгч Г.Самбуу, Төрийн соёрхолт, Хангай үүлдрийн хонины зохион бүтээгч Г.Алтангэрэл, доктор,/Ph.D/, профессор , Торгууд үүлдрийн хэсгийн  хонины зохион бүтээгч Н.Сүхээ, доктор /Ph.D/, Ерөө хонины үүлдрийн хэсгийн зохион бүтээгч Д.Лхагвасүрэн, Монгол улсын зөвлөх малзүйч,  Говь-Алтай хонины зохион бүтээгч Ч. Арилдий нарын 30 гаруй эрдэмтэн, судлаач, хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл оролцож, өөрсдийн ажлын туршлага, санамж, анхаарах асуудал, арга зүй баримтлах зарчмыг чиглүүлэн зөвлөгөө мэдээлэл өгч, хамтран ажиллах саналуудыг гаргалаа. Мөн уулзалтын дараа Дорнод аймаг дахь Политехник коллеж ХААИС-ийн Мал эмнэлгийн сургууль, МАА-н Эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллах “Санамж бичиг” үйлдэн гарын үсэг зурах ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

 

  • Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын vнэ цэнийг нэмэгдvvлэх, нийгмийн тvншлэлийг бэхжvvлэх, олон нийтийн оролцоог дэмжих хэлэлцүүлэг

  • Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын vнэ цэнийг нэмэгдvvлэх, нийгмийн тvншлэлийг бэхжvvлэх, олон нийтийн оролцоог дэмжих хэлэлцүүлэг

  • Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын vнэ цэнийг нэмэгдvvлэх, нийгмийн тvншлэлийг бэхжvvлэх, олон нийтийн оролцоог дэмжих хэлэлцүүлэг


Хэвлэх Share