ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙН НИЙТЛЭГ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ БАЙГУУЛЛАГУУДЫН АНХААРАЛД

Мэргэшсэн  зөвлөхийн сургалтад хамрагдах, дүгнэлт гаргуулах талаар

 

            Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газраас  “Хөдөлмөр эрхлэлтийн  үйлчилгээ үзүүлэх  байгууллагын үйл  ажиллагаанд тавигдах  нийтлэг  шаардлага стандартын  MNS6620:2016” дагуу  “Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх ажилтанд тавигдах нийтлэг шаардлага”-ыг тодорхойлсон.  

 

Дээрх ажил, үйлчилгээг үзүүлэх ажилтан дараах шаардлагыг хангасан байна гэж заасан. Тухайлбал:

  • Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх ажилтан сэтгэл судлал, хүний нөөцийн удирдлага, эдийн засаг, санхүү, сурган заах арга зүй, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн ажлын чиглэлээр бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, хөдөлмөр эрхлэлтийн чиглэлийн үйлчилгээ үзүүлэх сургалтад хамрагдаж мэргэшсэн байна.
  • Үнэлгээ мэдээллийн төвийн хөндлөнгийн үнэлгээнд хамрагдаж, үйл ажиллагааны чиглэлээр мэргэшсэн зөвлөхийн гэрчилгээтэй байна.
  • Ажлын туршлага, харилцаа хандлага, ур чадварын хувьд хүнтэй ажиллах арга барилд суралцсан, боловсрол, нийгэм, хөдөлмөр эрхлэлтийн салбарт ажиллаж байсан, мэргэжлийн харилцааны соёлыг эзэмшсэн, зөв төлөвшилтэй, хувийн сахилга баттай, ажил гүйцэтгэх чадвартай, бичгийн боловсрол өндөр, мэргэжлийн тусгай шаардлагуудыг хангасан байна. /MNS6620:2016 стандартаас үзнэ үү./
  • Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээ үзүүлэх мэргэжилтний  ажлын байрны жишиг тодорхойлолтыг баримтлан ажиллана.

 Мэргэжлийн  боловсрол, сургалтын үнэлгээ мэдээллийн төв эрхлэх асуудлын хүрээнд мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, мэдээллийн сан үүсгэх, шалгалтыг зохион байгуулах, хөндлөнгөөс баталгаажуулах, үнэлгээ өгөх, мэргэшсэн зөвлөхийн гэрчилгээ олгох ажлыг 2017 оны 10 дугаар сараас  эхлүүлээд байна.         

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих газарт Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх хүсэлт ирүүлсэн  хөдөлмөр эрхлэлтийн байгууллагууд одоо ажиллаж буй ажилтнуудад мэргэшсэн зөвлөхийн гэрчилгээ олгуулах, шаардлагатай бол мэргэшсэн зөвлөхийн сургалтад хамруулах ажлыг 2017 оны 10 дугаар сараас эхлэн зохион байгуулж, Үнэлгээ мэдээллийн төвтэй хамтран ажиллахыг зөвлөе.

Мөн мэргэшсэн зөвлөхийн гэрчилгээ бүхий зөвлөхүүдтэй хөдөлмөр  эрхлэлтийн байгууллага, хөдөлмөрийн биржүүд нь Хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйчилгээ үзүүлэх байгууллагад тавигдах шаардлага, стандартыг хангасан дүгнэлтийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гаргуулж, үйл ажиллагаа эрхлэх гэрчилгээтэй  ажиллах шаардлага тавигдаж байна.

 Иймд стандартын шаардлага хангасан дүгнэлт гаргуулахад дараах баримт бичгийг бүрдүүлж,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ирүүлнэ үү.

Үүнд:

  1. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт дүгнэлт гаргуулах  албан  хүсэлт;
  2. Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ;
  3. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ эрхлэх гэрчилгээ;
  4. Байгууллагын удирдах ажилтны бичиг баримт;
  5. Байгууллагын үйл ажиллагааны танилцуулга, сурталчилгаа;
  6. Хууль, эрх зүйд нийцүүлэн гаргасан  Байгууллагын дотоод журам, байгууллагын үйлчилгээний стандартууд,  гүйцэтгэлийн  үзүүлэлтүүд;
  7. Байгууллагын ёс зүйн дүрэм;
  8. Байгууллагын үйл ажиллагааны бизнес төлөвлөгөө; /бизнес модел байж болно/
  9. Маркетингийн төлөвлөгөө; /үйлчилгээний төрлүүдээр/

10. Түрээсийн гэрээ;

11. Байгууллагын сүлжээ, хамтын ажиллагаа;

12. Үйлчлүүлэгчидтэй хийсэн гэрээ;

13. Ажилтнуудын мэргэшлийн  үзүүлэлт; /боловсрол, мэргэжил, мэргэшсэн зөвлөхийн гэрчилгээ, туршлага, гүйцэтгэх болон харилцаа, заах арга зүйн ур чадвар, хандлага, ажлын байрны тодорхойлолт, нийгмийн  даатгалд  заавал хамрагдсан  эсэх /

14. Ажилтны мэргэжил, мэдлэгийг тасралтгүй дээшлүүлсэн байдлын бүртгэл, судалгаа;

15.  Өөрийн байгууллагын үйл ажиллагаанд  хийсэн үнэлгээний хуудас буюу үзлэгийн тэмдэглэл,  дүгнэлт  гаргуулсан байх;  / хувийн хөдөлмөрийн  бирж  нь  харъяалах  орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан  байгууллагаас  дүгнэлт  гаргуулна. /

16. Үйлчилгээний  өртөг  зардлын бүтэц, тооцоолол; /санхүүгийн төлөвлөгөө /

 

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих  газар


Хэвлэх Share