Дорнод аймагт “Багш солилцооны үйл ажиллагаа”-г түгээн дэлгэрүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

Дорнод аймаг дахь Политехник коллежийн санаачилга,Зүүн бүсийн арга зүйн төв хариуцан Европын холбооны ТМБССД-2 төслийн санхүүжилтээр “Багш солилцоо хөтөлбөр“ боловсруулах зорилтын хүрээнд тус сургуулийн хэрэгжүүлж буй ажлыг бусад сургуульд сурталчилж түгээх,сонгосон мэргэжлийн багш нарын арга зүй туршлагыг солилцох БАЗТ-ийн хэрэгжүүлж байгаа шинэлэг ажлыг ярилцаж цаашид хамтран хэрэгжүүлж болох ажлын төлөвлөлт боловсруулах зорилгуудыг нэгтгэсэн сургалт семинар 2017 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Чойбалсан хотод амжилттай зохион байгуулагдлаа.Уг сургалт семинарт МАА мэргэжлийн багш нар, сургалтын арга зүйч болон бүх бүсийн арга зүйн төвийн менежерүүд оролцлоо.

Нээлтийн үйл ажиллагаанд ТМБССД-2 төслийн мэргэжилтэн Милон Столба, ОХУ-ын ХААДС-ийн багш Светлана Григорьевна Трухина, Дорнод аймаг дахь ПТК-ийн захирал Д.Энхжаргал, ХХҮЕГ-ын МББХГ-ын мэргэжилтэн Ж.Цэцэгжаргал нар үг хэлж амжилт хүслээ.

МАА мэргэжлийн багш нарт ОХУ-ын мэргэжилтэн Светлана сайн үүлдрийн хуцыг ашиглан зохиомол хээлтүүлэг хийх аргыг зааж  чадвар суулгасан бол тус сургуулийн мэргэжлийн багш нар нээлттэй хичээл зааж хэлэлцүүлэг хийлээ.

Бүсийн арга зүйн төвийн менежерүүд болон сургалтад хамрагдсан 15 сургуулийн арга зүйч нар хамтран “Багш солилцооны хөтөлбөр”-ийг боловсруулан төрийн захиргааны төв байгууллагад уламжлахаар шийдвэрлэсэн бөгөөд цаашид сургуулиуд хамтран хийх ажлын төлөвлөгөөг нарийвчлан гаргаж хэлэлцүүлэг өрнүүллээ.

Мөн сургалтын хөтөлбөрт Дорнод аймаг дахь МСҮТ болон ПТК-ийн үйл ажиллагаатай танилцаж харилцан туршлага солилцох ажлууд багтсан нь үр дүнтэй бусдаасаа суралцах өргөн боломжтой зохион байгуулалттай ажил хэрэгч үйл ажиллагаа болж чадлаа.

  • Дорнод аймагт “Багш солилцооны үйл ажиллагаа”-г түгээн дэлгэрүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

  • Дорнод аймагт “Багш солилцооны үйл ажиллагаа”-г түгээн дэлгэрүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа.

  • Дорнод аймагт “Багш солилцооны үйл ажиллагаа”-г түгээн дэлгэрүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа.


Хэвлэх Share