Малчид ӨМӨЗО-ны Урдын дунд хошуунд туршлага солилцов

            Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хурлын нэгдүгээр тогтоолын дагуу Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр нь залуу малчдад мал аж ахуй эрхлэх ур чадвар олгох, туршлага судлуулах малжуулах, орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж байна.  

Аймгийн ХХҮГазар нь 41 залуу малчин өрхийг сонгон шалгаруулж  сумын Засаг даргын  тамгын газар, малчин өрхтэй  гурвалсан гэрээг байгуулан малжуулах арга хэмжээг зохион байгуулаад байна.

         Хөтөлбөрийн хүрээнд Залуу малчдыг бизнесээ хөгжүүлэхэд  нь дэмжлэг болох үүднээс мал маллагааны арга, шилдэг туршлагаас судлуулаар хөтөлбөрт хамрагдсан сумдаас 15 залуу  малчдыг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урдын дунд хошуунд 2017 оны 10 сарын 31 өдрөөс 11 сарын 03 өдрийн  хооронд  туршлага солилцох уулзалт арга хэмжээнд хамрууллаа.   Энэ арга хэмжээний үеэр Манай ХХҮГазар нь дараах арга хэмжээг зохион байгуулан ажилласан.

Үүнд :

1.  Төрийн ижил төстэй байгууллагатай хамтран ажиллах санамж бичиг байгуулах

2.  Эрчимжсэн мал маллагаа, аялал жуулчлал, бэлчээрийн ургамал тариалах чиглэлээр шилдэг туршлага судлуулах

3.  ХЭДэмжих ажлын хүрээнд ЖДҮ эрхлэгч төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бүтээлийн үзэсгэлэн, яармаг худалдааг хамтран зохион байгуулж борлуулалтыг нэмэгдүүлэх

Санамж бичгийн хүрээнд: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Урдын дунд хошууны Хүний нөөц, Нийгмийн баталгааны газар, Цахим бизнес худалдааны парк, Хөдөө аж ахуй тариалангийн газар зэрэг 3 байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж баталгаажууллаа.

Хамтран ажиллах санамж бичгээр Залуучуудыг  хөдөлмөр эрхлэхэд өөрийн орны малчид тариаланчдын ажлын арга, туршлага солилцох ажлыг зохион байгуулах, мөн дэвшилтэд технологи, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээр үзэсгэлэн яармаг зохион байгуулж,  хоёр орны иргэдийн төлөөллийг албан ёсоор урьж оролцуулах, хамтран ажиллах, үр дүнтэй уулзалт арга хэмжээ боллоо.

  • Малчид ӨМӨЗО-ны Урдын дунд хошуунд туршлага солилцов

Хэвлэх Share