Төслийн мэргэжилтэн шалгаруулж авна

Монгол Улсын Засгийн газар, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэрэгжүүлэх “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжид доорх мэргэжилтнүүдийг сонгон шалгаруулж авна. Үүнд: 


  1. Төслийн зохицуулагч
  2. Санхүүгийн ажилтан
  3. Худалдан авалтын ажилтан
  4. Хяналт-шинжилгээ, үнэлгээний ажилтан
  5. Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ, статистикийн  мэргэжилтэн
  6.  Хөдөлмөрийн зах зээлийн  мэргэжилтэн

 

Дээрх ажлын байрны тодорхойлолт, тавигдах шаардлага, бүрдүүлэх материалын мэдээллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны http://www.mlsp.gov.mn/nnews/184  цахим хуудас, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын http://hudulmur-halamj.gov.mn/content/51 цахим хуудаснаас авна уу. Мөн тодруулга шаардлагатай бол mesp@mlsp.gov.mn мэйл хаяг, 263035, 261416 утсаар холбогдоно уу. 

 

Сонгон шалгаруулалтад орох хүсэлтэй иргэд шаардлагатай холбогдох материалуудыг бүрдүүлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны 304 тоот өрөө болон mesp@mlsp.gov.mn цахим хаягаар 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 17.00 цагаас  өмнө ирүүлнэ үү. 


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам



Хэвлэх Share