“Монгол Ур Чадвар – 2018” гагнуурын мэргэжлийн ур чадварын улсын уралдаан амжилттай зохион байгуулагдлаа

 

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудын  гагнуурын мэргэжлээр суралцагчид_ төгсөгчдийн дунд “Монгол ур чадвар-2018” гагнуурын тэмцээний нэгдүгээр шатны шалгаруулалт  1 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Герман-Монголын МСҮТ дээр амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Монголын материал судлал, гагнуурын нийгэмлэг, “Хасу мегават” ХХК, “Оюу толгой” ХХК-тай хамтран, “Дэлхийн ур чадвар” тэмцээний шалгуураар, олон улсын тэмцээний стандарт дүрмийн дагуу зохион байгууллаа.

 

Энэ удаагийн тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд Бразил, Арабын нэгдсэн Эмират улсад зохиогдсон “Дэлхийн ур чадвар” тэмцээнд амжилттай оролцсон Л.Ганцоож, Ж.Жанлав-Ойдов нар багтлаа. Тэмцээнд хот, хөдөөгийн  27 сургуулийн 31 оролцогч мэргэжлийн ур чадвараа сорьсоны дотор   анх удаа эмэгтэй  суралцагч гагнуурын ур чадвараар өрсөлдсөн нь онцлог байв.  Тэмцээн  цахилгаан (III/SMAW), хагас автомат (135/GMAW), аргон (141/GTAW) гэсэн гурван төрлөөр явагдаж, нийлбэр дүнгээр шилдгүүдийг шалгарууллаа.

 

Үүнд:

 

 

Эзэлсэн байр

Тэмцээний шилдгүүд

Мэргэжлийн боловсролын байгууллага

Хүйс

1

1-р байр

Т.Оюун-Эрдэнэ

Герман-Монголын МСҮТ

Эрэгтэй

2

2-р байр

Э.Уужимсэтгэлт

Монгол-Солонгосын ПК

Эмэгтэй

3

3-р байр

Д.Гантогтох

Техник технологийн ПК

Эрэгтэй

4

4-р байр

Э.Бөхболд

Техник технологийн ПК

Эрэгтэй

5

5-р байр

Д.Нямрагчаа

Герман-Монголын МСҮТ

Эрэгтэй

6

6-р байр

О.Төгсөө

Дорнодын МСҮТ

Эрэгтэй

 


Тэмцээний шилдэг 2 оролцогчийг “Оюу-Толгой” ХХК ивээн тэтгэж дэлхийн ур чадварын тэмцээнд бэлддэг уламжлалтай бөгөөд Т.Оюун-Эрдэнэ, Э.Уужимсэтгэлт нарын бэлтгэлийг “Оюу толгой”ХХК ивээн тэтгэж, “Дэлхийн ур чадвар” тэмцээнд бэлдэнэ.


Тус тэмцээний  бусад төрлүүд (мужаан, тогооч, сантехник, өрөг угсралт, цахилгаан г.м) ирэх гуравдугаар сард болно.  Энэхүү тэмцээнд  ОХУ, БНХАУ-ын “Дэлхийн ур чадвар” тэмцээний багууд  оролцоно гэдгээ илэрхийлээд  байна.


“Монгол ур чадвар-2018” мэргэжлийн ур чадварын улсын уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт  2019 онд зохион байгуулагдаж,  үндэсний ялагчид  ОХУ-ын Казань хотноо болох “Дэлхийн ур чадвар-2019” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно.

  • 2

  • 3

  • 1

  • 4

  • 5

  • 6

  • 7

  • 8

  • 9


Хэвлэх Share