УРИЛГА: "Протез, ортопедийн болон тусгай хэрэгсэл нийлүүлэх байгууллагын жагсаалтад орох тухай"

 

 

Төслийн нэр, дугаар:  

Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд шаардлага хангасан протез, ортопедийн болон тусгай хэрэгсэл нийлүүлэх байгууллагын жагсаалтад орох тухай

 

 

1. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь эрх бүхий оролцогчдыг Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд шаардлага хангасан протез, ортопедийн болон тусгай хэрэгсэл нийлүүлэх байгууллагын жагсаалтад орох тухай битүүмжлэл бүхий материал ирүүлэхийг урьж байна.

 

2.          Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд шаардлага хангасан протез, ортопедийн болон тусгай хэрэгсэл нийлүүлэх байгууллагын жагсаалтад орох материалыг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 30,000 [гучин мянган] төгрөгөөр Монгол улс, Хан-уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, 106 тоотоос худалдан авах боломжтой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно.

 

3.         Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд шаардлага хангасан протез, ортопедийн болон тусгай хэрэгсэл нийлүүлэх байгууллагын жагсаалтад орох байгууллагын материалыг 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 10.00 цагаас өмнө Монгол улс, Хан-уул дүүрэг, 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, 106 тоот хаягаар ирүүлэх бөгөөд хугацаа хоцорсон байгууллагын материалыг хүлээн авахгүй бөгөөд шаардлага хангасан байгууллагын жагсаалтыг Hudulmur-halamj.gov.mn сайтад 2018 оны 03 дугаар сарын 15-ны дотор байршуулж мэдээлнэ.

 

ХАЯГ:

 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар,

Хан-уул дүүрэг, 2 дугаар хороо,

Чингисийн өргөн чөлөө, 70147020


Хэвлэх Share