БНСУ ДАХЬ ХНХҮТ-ӨӨС ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭГҮЙ ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ЗОХИОН БАЙГУУЛЛАА

БНСУ ДАХЬ ХНХҮТ-ӨӨС ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭГҮЙ

ҮЗЛЭГ, ОНОШЛОГОО ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

03/23-/03-29-нд

 

БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв (ХНХҮТ)-өөс эрүүл мэндийн үнэ төлбөргүй үзлэг, оношлогоо зохион байгууллаа.

БНСУ-ын Кореа их сургуулийн эмнэлэгтэй хамтран сар бүрийн сүүлийн ням гарагт БНСУ-д оршин сууж буй нийт иргэддээ зориулан “Ням гарагт ажиллаж төрийн үйлчилгээг үзүүлэх”  ажлын хүрээнд “Эрүүл мэндийн үнэ  төлбөргүй үзлэг, оношлогоо” зохион байгуулж 41 иргэн хамрагдав. Үүнээс шүдний эмчийн үзлэг, эмчилгээнд 12 иргэн, дотрын эмчийн үзлэгт 17 иргэн, уламжлалт анагаах ухааны эмчийн үзлэгээр зүү эмчилгээг 25 иргэнд,  дүрс оношлогооны эмчийн “ЭХО” үзлэгт  24 иргэнийг хамруулан  үйлчилгээ үзүүллээ.

Хөдөлмөрийн гадаад харилцаа:   

БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны сайд Ким Ён Жү 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр илгээгч 16-н улсын элчин сайд нарыг хүлээн авч уулзан, БНСУ-ын  гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны өнөөгийн төлөв байдал болон хэтийн чиг хандлагын талаар хэлэлцэв.

vЭнэхүү уулзалтаар БНСУ-ын гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэх тогтолцооны талаар гадаад ажиллах хүчийн эрх ашгийг хамгаалах, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, ажил олгогч ажилчин хоорондын зөрчлийг багасгах, амьдрах орчин, хөдөлмөрийн орчинг сайжруулах, холбогдох даатгалуудад хууль ёсны дагуу хамруулах зэрэг асуудлын талаар онцлохын сацуу салбарын хууль эрхзүйн орчны өөрчлөлт шинэчлэлт, бодлогын чиг хандлагын талаар БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яамны зүгээс танилцуулга хийв. 

 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС


Хэвлэх Share