Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Мэдээллийн цаг” арга хэмжээ зохион байгуулагдана

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан “Мэдээллийн цаг” арга хэмжээ зохион байгуулагдана

Манай яам хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар авч хэрэгжүүлж буй хууль тогтоомж, бодлого, төсөл, хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлүүдийн үйл ажиллагаа болон бусад цаг үеийн асуудлаарх мэдээллийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллага, иргэдэд хүргэх, санал солилцох зорилгоор сар бүр  “Мэдээллийн цаг”-ийг тогтмол зохион байгуулж байна.

Энэ сарын  “Мэдээллийн цаг”  2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 10:00 цагаас яамны 10 давхрын хурлын танхимд зохион байгуулагдах ба дараах зохион байгуулж, мэдээлэл хүргэнэ.

  1. Эрүүл мэндийн яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн үйл ажиллагаа болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн асуудлаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа- Эрүүл мэндийн яам
  2. Эмнэлэг хөдөлмөрийн магадлалын өнөөгийн байдал- Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комисс
  3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх үйлчилгээний стандартын төслийн танилцуулга- “Тэгш нийгэм” ТББ

Дээрх мэдээллийн талаар сонирхож буй хүмүүс 263018 утсаар холбогдоно уу.

 


Хэвлэх Share