СХТТШ-ын босго оноог бууруулахгүй тухай Солонгосын талаас мэдэгдлээ

 

БНСУ-ын АҮХНХЭГ-ын  Гадаад ажиллах хүч хариуцсан газрын дарга Ким Дун Ху, ХНХҮТ-ийн дарга Д.Баярмандах болон Хятад, Вьетнам, Узбекстан улсын төлөөлөгчидтэй 2018 оны 6 дугаар сарын 01-нд хийсэн уулзалтаар “Ажил олгогч , ажилчин” хоёрын дунд үүсдэг гол асуудал бол хэлний бэрхшээл байдаг. Тиймээс ажил олгогч нарын тавьж байгаа асуудал солонгос хэлний мэдлэгийн түвшин өндөр байхыг шаардаж байна. Иймээс  босго оноог бууруулах боломжгүй бөгөөд цаашид илгээгч 16 улсад СХТТШ-ын босго оноог  дээшлүүлэх зорилт буй"-г дурдав.

 

Иймээс, иргэд Та бүхэн Хөдөлмөрийн гэрээгээр БНСУ-ыг зорихоор төлөвлөж байгаа бол 2019 оны СХТТШ-нд солонгос хэлээ маш сайн бэлдэж орохыг зөвлөж байна. Энэ нь тухайн улсад очиход хэлний бэрхшээлээс болж гардаг аливаа асуудал, түүний дотор хууль бус хөдөлмөр эрхлэлтийг  бууруулах, шинээр БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр явах манай улсын квот нэмэгдэх эерэг талтай юм.


Хэвлэх Share