Мэргэжлийн ур чадварын үнэлгээнд хэрхэн бичиг баримт бүрдүүлж өгөх тухай

МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫН ҮНЭЛГЭЭНД

ХЭРХЭН БИЧИГ БАРИМТ БҮРДҮҮЛЖ ӨГӨХ ТУХАЙ

 

2018 оны ХЭЗОТ-ны эхний шат буюу СХТТШ-д тэнцсэн иргэдээс II шат болох УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ авна. Ур чадварын шалгалт өгөөгүй иргэд нь эцсийн байдлаар шалгаруулж авах иргэдийн тооноос хасагдах тул тус шалгалтыг заавал өгнө үү.

 

А. МСҮТ төгссөн гэрчилгээ, ажлын туршлага

 

Ур чадварын шалгалтын үеэр нэмэлт оноо (5 хүртэлх) авах хүсэлтэй иргэдийн бичиг баримтыг урьчилан 6 дугаар сарын 11-14-ний хооронд харъяа аймаг, дүүргийн ХХҮГ, ХХҮХ-ээс бүртгэнэ.

 

  • Бичиг баримт: Зөвхөн Аж үйлдвэрийн салбартай холбоотой МСҮТ төгссөн гэрчилгээ болон ажлын туршлагын тодорхойлолт байна.
  • Эхний шат буюу СХТТШ-нд тэнцсэн иргэдийн тоо эцсийн байдлаар сонгож авахаар төлөвлөсөн хүний тоонд хүрээгүй учраас 2 дахь шалгалтад өнгөний харалган, шалгалтын журам зөрчсөн болон шалгалтад ирээгүй иргэдээс бусад бүх иргэдийг тэнцүүлж авах чиглэл баримтална.

 

Жич: Мэргэжлийн ур чадварын үнэлгээнд оруулах бичиг баримт  нь шалгалтад ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй учраас заавал бичиг баримт шаардахгүй юм.

 

Б. УР ЧАДВАРЫН ШАЛГАЛТ

 

СХТТШ-д тэнцсэн иргэд нь заавал Ур чадварын шалгалт өгөх бөгөөд тусд нь ур чадварын бүртгэлийг хийхгүй.

Ур чадварын шалгалтын хуваарийг 6 дугаар сарын 22 –нд зарлана.

Зарлах аргачлал:

  1. 1.    ХХҮЕГ-ын http://hudulmur-halamj.gov.mn/
  2. 2.    FB  хуудас: “ БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн албан ёсны групп”
  3. 3.    АҮХНХЭГ-ын Монгол дахь суурин Төлөөлөгчийн Газрын  http://www.monkor.net/

 

Хаана: Тухайн үед зар дээр УЧШ явуулах байрыг зарлана.

Мэргэжлийн ур чадварын үнэлгээний бичиг баримтыг дараах байдлаар  бүрдүүлнэ.

Иймд Бичиг баримт бүрдүүлж өгөх хүсэлтэй иргэдийн АНХААРАЛД:

Бичиг баримт хүлээж авах хугацаа : 2018 оны 6 дугаар сарын 11-нээс – 14-ний  хооронд

Хамаарах иргэд : Эхний шат буюу  СХТТШ-д тэнцсэн байх, аж үйлдвэрийн салбарт 1 буюу түүнээс дээш жил ажилласан, МСҮТ-д 120-иос дээш цаг суралцсан, Их дээд сургууль төгссөн иргэн байх;

Хүлээж авах газар : Оршин суугаа харъяа аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн газар, хэлтсүүдэд өөрийн биеэр очиж өгнө.

 (бичиг баримтын эх хувийг ур чадварын шалгалтанд орох өдрөө заавал авч ирнэ.)

Бүрдүүлэх бичиг баримт : Шалгалтын тасалбар, иргэний үнэмлэх, мэргэжлийн ур чадварыг тодорхойлох бичиг баримттайгаа  Мэргэжлийн ур чадварын үнэлгээний анкет (ерөнхий), Ажлын газрын тодорхойлолт, Ажлын туршлагын тодорхойлолт (аж үйлдвэрт 1-ээс дээш жил ажилласан туршлагатай хүн) МСҮТ төгссөн гэрчилгээ (МСҮТ-д 120-иос дээш цаг сурж төгссөн), Их, дээд сургууль төгссөн диплом

※ Мэргэжлийн ур чадварын үнэлгээний анкет, Ажлын газрын тодорхойлолт,  Ажлын туршлагын тодорхойлолтыг ЭНД дарж татаж авна уу.

Анхаарах зүйлс :

- Ажлын туршлага, МСҮТ болон Их,  дээд сургууль төгссөн гэрчилгээ, диплом нь заавал аж үйлдвэрийн салбарын мэргэжилтэй хамааралтай байх;

- МСҮТ төгссөн гэрчилгээнд мэргэжлийн нэр, сургалтын цаг, сургалтын агуулга тэмдэглэгээ заавал хийгдсэн байх;

- Их, дээд сургууль төгссөн дипломд  мэргэжлийн нэр заавал бичигдсэн байх;

 

Ур  чадварын Шалгалтанд тэнцсэн иргэдийг нэрсийг зарлан ЭМҮШ-д хамруулна. ЭМҮШ-д тэнцсэн иргэд ХХҮЕГ дээр ирж байрших бүртгэл хийгдэх тул дараагийн зарууд зарлахад  анхааралтай  танилцана уу.

 

 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС

 

 


Хэвлэх Share