2018 оны 06 дугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж олголтын талаар

2018 оны 06 дугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмж олголтын талаар

Монгол Улсын Их Хурлын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай 40 дугаар тогтоол батлагдан гарч бүх хүүхдийн 80 хувьд харгалзах босго шугамыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2018 оны 06 дугаар сар 14-ний өдрийн А/137 дугаар тушаалаар ӨМНС-д бүртгэлтэй өрхийн 670 ба түүнээс доогуур оноотой байхаар шинэчлэн батлагдлаа. 

 

Монгол Улсын Их Хурлын 40 дугаар тогтоол, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын А/137 дугаар тушаалын хэрэгжилтыг хангах зорилгоор Өрхийн мэдээллийн нэгдсэн санд 554-670-ын хооронд оноотой өрхийн хүүхдүүд 2018 оны 04, 05 дугаар саруудын хүүхдийн мөнгөн тэтгэмж, 2017 оны 11 дүгээр сараас хойш өрхийн оноогоо хүлээн зөвшөөрөхгүй шинээр өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдах хүсэлтээ гаргасан өрхийн хүүхдүүд, мөн өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдан мэдээллийн зөрүүтэй байдлын улмаас хүүхдийн мөнгөн тэтгэмжээ аваагүй байсан  өрхийн хүүхдүүдэд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 18 дугаар тогтоолоор батлагдсан “Хүүхдийн мөнгө олгох журам” –ын 3.1-т заасны дагуу хүсэлт гаргасан сараасаа хүүхдийн мөнгөн тэтгэмжээ нөхөж авсан байна.    

2018 оны 06 дугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжид ӨМНС-д бүртгэлтэй өрхийн 670 ба түүнээс доогуур оноотой 912000 хүүхэд хамрагдсан байна.


Хэвлэх Share