2019 ОНЫ ГАДААД АЖИЛЧНЫ КВОТ

 2019 ОНЫ ГАДААД АЖИЛЧНЫ КВОТ

ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам хооронд байгуулсан “Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо”-ны дагуу ажилтан илгээх болон хүлээн авах тухай “ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”-ийн дагуу жил бүр “Онооны тогтолцоо”-ны шалгалтын бүртгэлийг хариуцан явуулдаг  АЛБАН ЁСНЫ  байгууллага билээ.

БНСУ нь дэлхийн 16 улсаас ажиллах хүч авдаг бөгөөд 2019 онд мэргэжлийн бус ажил эрхлэх  Гадаадын иргэдэд олгодог “Е-9” ангиллын визийг өмнөх онтой адил хэмжээнд буюу 56 000 хүнд  олгоно хэмээн БНСУ-ын ХЭХЯ-ны сайт дээр 2018 оны 12-р сард мэдээлжээ. “Е-9” ангиллын визээр Өмнөд Солонгос улсад (16 улсаас) хөдөлмөр эрхлэх иргэдээс :

  • Шинээр авах ажилчдын тоо- 43 000 хүн,
  • Давтан явах ажилчдын тоо – 13 000 хүнийг /үйлдвэрлэлийн, хөдөө аж ахуйн, загас агнуурын, барилгын, үйлчилгээний салбарт/

гэсэн квоттой ажлын байр зарласан байна. “E-9” ангиллын визтэй иргэд БНСУ-аас 8 сараас 9 жил (4 жил 10 сар+4 жил 10 сар) хүртэл хугацаагаар ажиллаж, амьдрах боломжтой байдаг юм.  

  • 2018 онд Хөдөлмөрийн гэрээгээр 703 иргэн ажиллахаар явсан. нийт (энгийн болон тусгай)  явсан. Үүнээс 74 эмэгтэй буюу 10.5% эзэлж байна.
  • 2018 оны “ОНООНЫ ТОГТОЛЦОО” шалгалтад тэнцэж БНСУ-ын  Хөдөлмөрийн бирж дээр шинээр бүртгүүлсэн иргэдээс 446 иргэн Хөдөлмөрийн гэрээгээр ажилахаар явсан. Үүнээс 12 эмэгтэй буюу 2.6% эзэлж байна.

 

БНСУ-ын Засгийн газраас дотоодын компаниудад тодорхой нөхцөл хангасны үндсэн дээр гадаад ажилчин авч ажиллуулах зөвшөөрлийг холбогдох эдийн засгийн салбараар “Гадаадын ажилчны хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль”-ын хүрээнд авдаг бөгөөд  аж үйлдвэрийн салбарт  монгол иргэдийг ажиллуулдаг.

Улс тус бүрийн квотыг  2019 оны 1 дүгээр улиралд багтаж зарлана.

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ГАЗАР


Хэвлэх Share