2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсаас БНСУ-д Хөдөлмөрийн гэрээт нийт 6,165 иргэн ажиллаж амьдарч байна

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсаас БНСУ-д Хөдөлмөрийн гэрээт нийт 6,165 иргэн ажиллаж амьдарч байна

 

Монгол Улсын Засгийн газар /ХНХЯам/, БНСУ-ын  Засгийн газар /Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам/ хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай Харилцан ойлголцлын “САНАМЖ БИЧИГ”-ийн хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч  илгээх ажил шат дарааллын дагуу тасралтгүй явагдаж байна.

2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Монгол Улсаас БНСУ-д нийт 49,317 иргэн зорчиж, оршин сууж буйгаас Е-9 визийн ангилалтай Хөдөлмөрийн гэрээт 6,165 (эрэгтэй 5297, эмэгтэй 868) иргэн  ажиллаж амьдарч байна гэж БНСУ-ын Цагаачлалын албаны цахим хуудаст мэдээллэсэн байна.

 

 

ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ГАРГАХ ХЭЛТЭС


Хэвлэх Share