БНСУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БИРЖИД АЖИЛ ХАЙГЧААР БАЙРШСАН ИРГЭН ТА

БНСУ-ЫН ХӨДӨЛМӨРИЙН БИРЖИД АЖИЛ ХАЙГЧААР БАЙРШСАН

ИРГЭН ТА 2 ДАХЬ ЖИЛИЙНХЭЭ СУНГАЛТЫГ ХИЙЛГЭСЭН ҮҮ?

 

БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байрших хугацаа нэг жил байдаг бөгөөд биржид бүртгэлтэй иргэд нь дахин нэг жилээр байрших хугацааг сунгах боломжтой байдаг билээ.

2019 он гарсаар БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар 2017 онд бүртгүүлж байсан ажлын санал ирээгүй иргэдийн сунгалт хийх хугацаа болж буйг сануулахын зэрэгцээ ажил хайгчаар байрших хугацаа нь дуусгавар болсон иргэдийн нэрсийн жагсаалтыг хавсаргав.

Сунгалт хийлгэхэд үнэ төлбөргүй байдаг бөгөөд мэдээлэл шинэчлэхтэй холбоотойгоор  цээж зураг, гадаад паспортын эх хувийг авчрах шаардлага зарим иргэд дээр гарч болзошгүйг анхаарна уу!

Мэдээлэл авах утасны дугаар: 7712-1285

 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ГАЗРЫН

ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ГАРГАХ ХЭЛТЭС


Хавсаргасан файл:


Хэвлэх Share