Нээлттэй хаалганы өдөрлөг

Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах
Олон Улсын Хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жил,Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгууллага байгуулагдсаны 60 жилийн ойн хүрээнд “Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын нээлттэй хаалганы өдөрлөг “ 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр    улсын хэмжээнд зохион байгуулагдана .
Өдөрлөгт Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яамны харъяа дараах газрууд:

  • Хөдөлмөр халамжийн, үйлчилгээний ерөнхий газар
  • Нийгмийн даатгалын ерөнхий газар
  • Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний ерөнхий газар
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төв
  • Хөдөлмөр,нийгмийн хамгааллын судалгааны институт
  • Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төв
  • Олон улсын хүүхдийн Найрамдал цогцолбор
  • Өнөр бүл хүүхдийн төв
  • МСҮТ-үүд
  • Ажил олгогчид
  • Хувийн хөдөлмөрийн биржүүд   оролцоно.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр төрөөс хөдөлмөр нийгмийн хамгаалал, хүн амын хөгжил,бусад чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагааг сурталчлах ба хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын цогц үйлчилгээг үзүүлнэ.  Мөн томоохон 60 гаруй ажил олгогч байгууллагууд оролцож иргэдийг нээлттэй ажлын байранд зуучилна.
Өдөрлөг  Улаанбаатар хотд Сүхбаатарын талбайд, аймгуудын төв талбайд 10-16 цагийн хооронд  нэгэн зэрэг зохион байгуулагдана.


Хэвлэх Share