Япон Улсад “Ур чадвартай ажилтан” –ын шалгалтад хамрагдах иргэдийн анхааралд

Япон Улсад “Ур чадвартай ажилтан” –ын шалгалтад хамрагдах иргэдийн анхааралд:

 

Өнгөрсөн сарын 30-ны өдөр, Япон Улсын Хууль зүйн яам “Ур чадвартай ажилтан” илгээх хүлээн авах тогтолцооны хүрээнд Япон Улсад зохион байгуулагдах Япон хэл, ур чадварыг үнэлэх шалгалтын  журамд өөрчлөлт оруулснаа зарлаж,  уг арга хэмжээг 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 

Өнөөг хүртэл, Япон Улсад дээр дурдсан шалгалтыг зөвхөн тус улсад урт, дунд хугацаанд оршин сууж байсан эсхүл одоо амьдарч буй гадаад иргэд өгдөг байхаар зохицуулалт хийгдэж байсан бол энэ 4 дүгээр сараас эхлэн шинэ журмаар богино хугацааны оршин суух зөвшөөрөлтэй иргэд шалгалт өгөх боломжтой болж байгаа юм.

 

Энэ удаагийн өөрчлөлтөөр:

 

Богино хугацаатай оршин суух зөвшөөрлөөр шалгалт өгөх иргэдийг дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

 

  1. Япон Улсад урт, дунд хугацаанд оршин сууж буй гадаадын иргэн биш эсвэл өмнө нь урт, дунд хугацаанд оршин сууж байгаагүй гадаадын иргэн;
  2. Япон Улсад суралцаж байх явцад сургуулиа хаясан эсхүл сургуулиас хөөгдсөн сурагч;
  3. Ажлаа орхин зугтаж алга болсон ур чадварын дадлагажигч

 

Дээрх шалгуурыг хангаж байвал Япон Улсад зохиогдох шалгалтад 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хамрагдах боломжтой бөгөөд 2020 оны  3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хуучин журмаар Япон Улсад зохицуулалт хийгдэж байгаа гэдгийг анхаарна уу.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах эх сурвалжаас аваарай ⇓⇓

 

http://www.moj.go.jp/nyuukokukanri/kouhou/nyuukokukanri01_00135.html


Хэвлэх Share