Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарт ашиглагддаг үгсийн сангийн нэр томьёо

Монгол хэлэнд зарим мэргэжлийн салбарын үг хэллэг, нэр томьёо одоог хүртэл олон төрлөөр хэлэгддэг тохиолдлууд байсаар ирсэн ч голдуу гадаад үг хэллэгийг шууд өөрийн хэлэнд буулган авч ашиглах тохиолдол элбэг байдаг билээ. Хөдөлмөр, халамжийн чиглэлд ч мөн адил энэ асуудал тулгарсаар ирсэн ч энэ удаад манай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын зарим мэргэжилтэн, зөвлөхүүд өөрсдийн салбарын үгсийн санг зөв оноож орчуулсан Монгол хэлний нийт 574 үгсийн сантай монгол, англи, герман хэл дээрх толь бичиг, мөн салбарын хууль, эрх зүйн хүрээнд өргөн ашиглагддаг нэр томьёоны тайлбаруудыг багтаасан тайлбар толь бичгийг бэлтгэн гаргажээ.


Энэхүү толь бичиг нь хөдөлмөр, халамжийн үйлчилгээний чиглэлд тогтмол ашиглагддаг үгсийн сангаас бүрдсэн бөгөөд салбарын хүний нөөцийг чадавхижуулах, мэдлэгийн чансааг өргөжүүлэх, цаашид энэ салбарт эрдмийн зэрэг горьлогч их, дээд сургуулийн эрдэмтэн, багш нар, хөдөлмөрийн зах зээл, ажил мэргэжил судлал, менежментийн чиглэлээр суралцаж байгаа болон суралцахаар зорьж буй оюутан залуучууд, эрдэм, шижилгээний ажилтнуудад зориулагдсан болно.


Толь бичгийг бүтээсэн мэргэжилтнүүдийг дурдвал:


Н.АлтансувдН.Алтансувд

сурган-сэтгэл судлал, санхүүгийн болон төрийн захиргааны удирдлагын менежер мэргэжилтэй. Боловсрол судлалын магистр зэрэгтэй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарт 2006 оноос хойш гадаадад ажиллах хүч илгээх, хяналт-шинжилгээ үнэлгээ, хөдөлмөрийн харилцаа, ажил мэргэжлийн чиг баримжаа, ажилд зуучлалын асуудал хариуцсан удирдах болон мэргэжилтнээр ажиллаж ирсэн туршлагатай.




 

Д.ИчинхорлооД.Ичинхорлоо 

агрономч, бизнесийн удирдлагын менежер, орчуулагч. Байгалийн ухааны доктор Ph.D. Мянганы сорилтын сангийн төслийн орчуулагч, НҮБ-ийн ХХААБ-ын төслийн мэргэжилтэн, үндэсний зөвлөхөөр ажиллаж ирсэн туршлагатай. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөх, орчуулагч.




 

 

Криста Вооль

 

Криста Вооль нь мэдээллийн технологийн инженер, сэтгэл судлаач, ажил мэргэжлийн чиг баримжааны зөвлөх мэргэжилтэй. ХБНГУ-ын үндэсний болон олон улсын хүрээлэн буй орчны төслүүдэд зөвлөх, төслийн удирдагч, хувийн байгууллагуудад ажил мэргэжлийн чиг баримжааны сайн дурын зөвлөхөөр ажиллаж ирсэн туршлагатай. Монгол улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын гэрээгээр  Хөдөлмөр,  халамжийн  үйлчилгээний ерөнхий  газарт  2016  оноос  Ажил  мэргэжлийн  чиг  баримжааны мэргэшсэн зөвлөхөөр ажиллаж байна.


Хэвлэх Share