Тендерийн урилга: Төслийн зөвлөхийн сонгон шалгаруулалт

 

Урилга: Төрийн болон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн зөвлөхийн сонгон шалгаруулалт


Огноо: 2017.09.25


Тендер шалгаруулалтын дугаар: ХХҮЕГ/201703006

 

Хөдөлмөр, халамжийн үйчилгээний ерөнхий газар нь улсын хэмжээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн боловсрол, залуучуудын хөгжлийг дэмжих, нийгмийн халамжийн үйл ажиллагааг зохион байгуулах, төрийн  үйлчилгээг хуулийн дагуу үйлчлүүлэгчдэд ээлтэй, хариуцлагатай, мэргэжлийн түвшинд үзүүлэх зорилготой байгууллага юм.


Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар нь “Төрийн болон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний чиглэлийн төсөл”-ийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудыг сонгон шалгаруулах дэлгэрэнгүй жагсаалтад мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.


Тендерийн урилгад заасан материалуудыг хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө битүүмжлэн ирүүлнэ.


Дэлгэрэнгүй мэдээллийг холбоосоор авна уу: http://hudulmur-halamj.gov.mn/iltod/show/id/141


ХХҮЕГ


Хэвлэх Share