БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдэд


БНСУ-Д ХӨДӨЛМӨРИЙН ГЭРЭЭГЭЭР  АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДЭД ЗОРИУЛСАН  2018 ОНЫ 14 ДЭХ УДААГИЙН СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТЫН БҮРТГЭЛТЭЙ ХОЛБООТОЙ ЗӨВЛӨМЖ


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний хэлтэс нь Ажиллах хүч илгээх чиг үүргийн хүрээнд 2017 онд Монгол Улсын Хөдөлмөрийн яам (хуучин нэрээр), БНСУ-ын Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам  хоорондын хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилчид илгээх болон хүлээн авах тухай “Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийн гэрээний хэрэгжилтийг амжилттай хангаж ажиллаж байна.


Солонгос хэлний түвшин тогтоох 13 дахь удаагийн 2017 оны шалгалтад нийт 8429 иргэн бүртгэгдсэнээс 1635 иргэн нь СХТТШ-д тэнцсэний 1432 иргэнийг БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар байршуулаад байна.     


БНСУ-ын Цагаачлалын албанаас 2017 онд Хөдөлмөрийн бирж дээр байршиж ажил хайгчаар бүртгэдсэн иргэдээс 1012 иргэнд цахим визийн зөвшөөрөл олгогдсоноос  106 иргэн татгалзсан хариу авав.


2018 онд СХТТШ нь Гадаадад ажиллах хүч сонгон шалгаруулах онооны тогтолцоонд шилжиж буй тухай "Гадаадад ажиллах хүч сонгон шалгаруулах онооны тогтолцоонд шилжиж буй тухай" /2017-07-27/-д цахим хуудсаар мэдээлсэн билээ.


Зөвхөн солонгос хэлний төвшинд суурилан ажиллах хүчийг шалгаруулах нь ажил олгогчийн зүгээс тавьдаг шаардлагууд болох бие бялдар, ур чадвар гэх мэт шаардлагуудыг хангахад дутмаг болон загас агнуур, газар тариалан, мал аж ахуй, барилгын салбарт өмнө ажиллаж байсан ажлын туршлага огт байхгүйгээр  хөдөлмөр эрхэлж эхэлснээр ажил олгогч болон хамт ажиллагсадтайгаа үл ойлголцох, ажлын байранд дасан зохицохгүй байх зэрэг асуудлууд үүсч байна.


Мөн солонгос хэлний мэдлэг муугаас солонгосын ажил олгогчтойгоо ойлголцохгүй,  хамт ажиллагсадын хооронд үл ойлголцол үүсэх, тухайн улсын ёс заншил өөр гэдгийг ухамсарлаж хууль дүрмийг чандлан дагаж мөрдөж чаддаггүй, хувь хүний хариуцлагын тухай асуудлууд үүсгэн  явсаар ажлаас  гарах, ажил хаях зэргээр өөрт болон холбогдох байгууллагуудад хүндрэл учруулж байна.


СХТТШ-ын  бүртгэл  2018 оны 1-р сард зарлагдах тул бүртгүүлэх  иргэд нь:

  1. Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгч чадах хэмжээний мэдлэгтэй иргэд бүртгүүлэх;
  2. БНСУ-ын Цагаачлалын албанаас  цахим визийн зөвшөөрөл олгохоос татгалзах тохиолдол нэмэгдэж байгаа тул  манай байгууллагын сайтад тавигдсан “Та цахим визийн зөвшөөрлөө хүлээж байна уу?“ /2017-08-18/ анхааруулгад дурдсан зөрчлүүд гаргасан бөгөөд тэдгээрийн хүчинтэй байх хугацаа дуусаагүй бол шалгалт өгөхөөр бүртгүүлэхгүй байх;
  3. 2017 оны СХТТШ-д хүний оронд орох зэргээр зүй бус үйлдэл гаргахгүй байх зэрэг шаардлагууд тавигдана.

 

АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ ХЭЛТЭС




 




 


Хэвлэх Share